Sunday, January 31, 2016

Япон улс шуурхай ажиллагааны десантын бригад байгуулна

  Япон улс алслагдмал арлууд дээр болон онцгой байдлын үед өөрийн улсын үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор 3000 хүний бүрэлдэхүүнтэй тэнгисийн десантын бригад байгуулах гэж байна.

Оросын 5 дахь үеийн сөнөөгч онгоц ПАК ФА / Т-50

  Өнөөдөр та бүхэндээ ОХУ-ын 5 дахь үеийн сөнөөгч онгоц ПАК ФА/Т-50-ийг танилцуулж байна.
  

Friday, January 29, 2016

Өмнөд Солонгос 5 дахь үеийн сөнөөгч онгоцоо зохион бүтээнэ

  Өмнөд Солонгосын засгийн газраас KF-X шинэ сөнөөгч нисэх онгоцыг зохион бүтээх төслийг албан ёсоор эхлүүлжээ. 

Япон улс анх удаагаа албан ёсоор 5 дахь үеийн сөнөөгч онгоцоо танилцууллаа

  Японы Mitsubishi Heavy Industries компани Х-2 нэртэй ATD-X Shinshin төслийн эхний шинэ сөнөөгч нисэх онгоцоо угсарч дууссан байна.

Оросын армид 2016 онд шинээр нийлүүлэгдэх цэргийн техникүүд

  Одоогийн байдлаар ОХУ-ын Зэвсэгт Хүчин дэхь орчин үеийн зэвсэглэл болон цэргийн техникийн эзлэх хувь 47%-тай байна. АСХ (Агаар Сансрын Хүчин)-д уг үзүүлэлт 52%-тай байгаа бол, ТЦФ (Тэнгисийн Цэргийн Флот)-д 39%, Хуурай замын цэрэгт 35%, АДЦ (Агаарын Десантын Цэрэг)-т 41%-тай байгаа юм. Энэ тухай ОХУ-ын БХЯ-ны сайд Сергей Шойгу 2015 оны 12-р сарын 11-нд болсон цэргийн салбарын өргөтгөсөн хуралдааны үеэр мэдэгдсэн юм байна.


Thursday, January 28, 2016

Хүн төрөлхтний түүхэн дэхь бүх цөмийн дэлбэрэлтүүд



Эстонийн арми оросын хуягт техникүүдийг устгаж сурж байна

  Эстон улсын цэргүүд шинээр ирсэн Javelin ТЭГ (Танк Эсэргүүцэх Гранатомёт)-ыг туршиж үзсэн тухай НАТО мэдээлсэн байна. 


Энэтхэг улсын зэвсэгт хүчин Франц улсаас шинээр цэргийн техник худалдаж авна

  Le Point  сонинд мэдээлж байгаагаар Энэтхэг улсын флот 3 ширхэг Scorpène ангилалын дизель-цахилгаан шумбагч хөлөг онгоцыг нэмж худалдаж авахаар төлөвлөж байна гэжээ.

Умард Солонгос алсын зайн баллистик пуужингийн харвахаар бэлдэж байж болзошгүй.

  Сүүлийн үед хийгдсэн хиймэл дагуулын гэрэл зургуудаас үзвэл БНАСАУ алсын зайн баллистик пуужин харвахаар бэлдэж байна гэж японы Kyodo мэдээллийн агентлаг засгийн газар дэхь эх сурвалжаасаа иш татан мэдээлжээ.

Wednesday, January 27, 2016

"Хааны эрэлд" олон улсын сургуульд 47 орны цэргүүд оролцоно

Ikon.mn мэдээллийн порталд Монгол Улсын Зэвсэгт хүчний болон оролцогч улсуудын бие бүрэлдэхүүний энхийг дэмжих ажиллагааны арга техникүүдэд сурган дадлагажуулах, чадавхийг нэмэгдүүлж, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой “Хааны эрэлд-2016” сургуулилт ирэх тавдугаар сарын 22-ноос зургадугаар сарын 04-ний өдрүүдэд болохоор товлож байна гэжээ. 

Япон улсад HAWK зенитийн пуужингийн цогцолборыг тээвэрлэх үед байлдааны хэсэг нь салж унажээ

  Япон улсад агаарын довтолгооноос хамгаалах MIM-23 HAWK төрлийн пуужингийн цогцолборыг тээвэрлэх үед осол гарсан байна.


Оросын Т-90 "Владимир" байлдааны үндсэн танк

  Өнөөдөр та бүхэндээ оросын алдарт Т-90 "Владимир" байлдааны үндсэн танкийг танилцуулж байна. 


Англичууд "Челленжер-2" танкаа сайжруулна

  Defence News сэтгүүлд мэдээлж байгаагаар Их Британий БХЯ-аас өөрсдийн "Челленжер-2" байлдааны үндсэн танкийг сайжруулах хөтөлбөрийг зарласан байна.



Хятадын ардын чөлөөлөх армийн шинэ хээрийн сургуулилт

  Сүүлийн жилүүдэд Шиньжаан мужид байрлаж байгаа хятадын АЧА (Ардын Чөлөөлөх Арми)-ийн тэнгисийн явган цэргүүд бусад төрлийн цэргийнхэнтэй хамтарсан сургуулилт явуулсан тухай Женьминь Жибао сонин мэдээлжээ. 


Tuesday, January 26, 2016

"Далавчит явган цэргийн" шинэ артиллери

  Оросын цэргийн шинжээчдийн үзэж байгаагаар ОХУ-ын АДЦ (Агаарын Десантын Цэрэг)-ийн артиллерийн дэмжлэг үргэлж хангалтгүй түвшинд байж ирсэн юм байна. 

Эстон, Латви, Литва, Чех болон Польш улсууд танк эсэргүүцэх гранатомётны сум нэмж авна

  Шведийн SAAB компани нь EDA (Европын Батлан Хамгаалах Агентлаг)-тай 54 сая ам. долларын Carl Gustaf ТЭГ (Танк Эсэргүүцэх Гранатомёт)-ийн сум, хэрэгслийн нөөцийг Эстони, Латви, Литва, Чех болон Польш улсуудад нийлүүлэх гэрээг байгуулжээ.

Monday, January 25, 2016

Оросын алсын зайн, шинэ стратегийн бөмбөгдөгч ПАК ДА анхны нислэгээ 2021 онд хийнэ

  ОХУ-ын АСХ (Агаар-Сансрын Хүчин)-ий ерөнхий командлагч хурандаа-генерал Виктор Бондарев сэтгүүлчдэд мэдэгдэхдээ ПАК ДА (алсын зайн нисэх хүчний ирээдүйн агаарын цогцолбор)-ийн туршилтын загвар 2021 оноос өмнө нисэх боломжтой гэжээ. 

Sunday, January 24, 2016

Дүн шинжилгээ: Ираны баллистик пуужингийн хөтөлбөр болон АНУ-ын хоёр нүүрт бодлогын талаар

  Долоо хоногийн сүүлээр блогтоо тухайн долоо хоногийн онцлох үйл явдлын тухай дүн шинжилгээ оруулж байхаар шийдлээ. Хүлээн авна уу.
  Өнгөрч буй долоо хоногт төдийлөн хүмүүсийн анхаарлыг татаагүй өнгөрсөн нэг мэдээ нь Лалын Бүгд Найрамдах Иран Улсын ГХЯ-ны сайд Мохаммад Жавад Зарифын хийсэн мэдэгдэл. Тэрээр CNN телевизийн сувагт өгсөн ярилцлагандаа өнгөрөгч оны 10-р сард хийгдсэн баллистик пуужингийн туршилт нь олон улсын дүрэм журам, тэр дундаа НҮБ-ийн Аюулгүй Зөвлөлийн тогтоолыг зөрчөөгүй гэсэн юм.


Saturday, January 23, 2016

Оросын С-400 "Триумф" Зенитийн Пуужингийн Цогцолбор

  Өнөөдөр та бүхэндээ С-400 "Триумф" ЗПЦ-г танилцуулж байна. Яагаад НАТО болон АНУ энэ системээс эмээдэг болон БНХАУ ба Энэтхэг зэрэг оросын холбоотон орнууд яагаад энэ зэвсэглэлийг олж авахыг маш их хүсдэг болох учрыг олцгооё.


Friday, January 22, 2016

Оросын шинэ байлдааны робот

  ОХУ-ын "Конструкторской бюро интегрированных систем" (КБИС буюу Интеграцлагдсан системийн зохион бүтээн товчоо) үйлдвэр нь байлдааны шинэ RS1A3 Mini  Rex роботоо танилцуулжээ. 


Хятад улс гадаад дэхь анхны цэргийн баазыг байгуулах гэж байна

  БНХАУ  гадаад дэхь анхны цэргийн баазыг Африкийн эвэр буюу Сомалийн хойг дэхь Жибути улсад байгуулахаар болжээ. Уг бааз нь тухайн бүс нутагт далайн дээрэмчдээс сэргийлэн хамгаалах Хятадын тэнгисийн цэргийн хүчнийг дэмжих зорилготой гэсэн байна. 


Оросын арми шинэ танк эсэргүүцэх роботжуулсан цогцолборыг туршиж байна

   Оросын арми агаарын-десантын цэргийн БТР-МДМ хуягт тээвэрлэгчийн суурин дээр боловсруулсан танк эсэргүүцэх роботжуулсан цогцолборыг туршиж байна.


Өмнөд Судан улс С-125-2Д ЗПЦ-той болжээ

 Өмнөд Судан улсын зэвсэглэлд С-125 ЗПЦ (Зенитийн Пуужингийн Цогцолбор) 2013 оноос эхлэн байгаа тухай  Jane's Defence Weekly сэтгүүлд нийтлэгджээ. 

Тайландын Эзэн хааны арми шинэ зэвсэглэлээ танилцуулжээ

  1-р сарын 20-нд болсон Тайландын Эзэн Хааны Зэвсэгт Хүчний өдөр өөрсдийн шинэ цэргийн техникүүд болох DTI-1G ШГПС (Шуурган Галын Пуужингийн Систем) мөн ATMOS 2000 ӨЯАС (Өөрөө Явагч Артиллерийн Систем)-ыг танилцуулжээ. 

Хятадын байлдааны хөлөг онгоцууд Өмнөд-Хятадын тэнгист сургуулилт хийжээ

  БНХАУ-ын АЧА (Ардын Чөлөөлөх Арми)-ийн ТЦХ (Тэнгисийн Цэргийн Хүчин)-ий Өмнөд флотын бүрэлдэхүүнд ордог "Гуанжоу", "Ухань" болон "Чжухай" мина тээгч хөлөг онгоцууд нь 1-р сарын 15-нд Өмнөд-Хятадын тэнгисийн бүсэд байлдааны буудлагатай цэргийн сургуулилт хийхээр гарсан тухай Женьминь жибао сонин мэдээллээ.


Хятадын хамгийн сүүлийн үеийн хөнгөн танк

  Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хятадын хамгийн сүүлийн үеийн хөнгөн танкны гэрэл зургууд нийтлэгджээ.

Thursday, January 21, 2016

Тайланд улс 35-мм зенитийн артиллерийн зөөврийн төхөөрөмжийг худалдаж авна

  Хэдийгээр орчин үеийн зенитийн пуужингийн систем улам сайжруулагдан боловсруулагдаж байгаа ч хуучинсаг гэж хэлж болох зенитийн автомат артиллерийн зөөврийн төхөөрөмж дэлхийн зах зээл дээр эрэлттэй хэвээр байна. Хамгийн ойрын жишээ нь 2016 оны 1-р сарын 11-нд Rheinmetall Defence компани өөрийн мэдээллийн сайтан дээрээ Тайланд улсын Эзэн хааны армид 4 ширхэг шинэ үеийн Skyguard 3 зенитийн артиллерийн цогцолборыг нийлүүлэх "олон сая еврогийн гэрээ"-г байгуулсан тухайгаа мэдэгдсэн байна.
Oerlikon GDF007 Twin Guns

Йемений хуситууд С-75 "Двина" ЗПЦ-оор америкийн дроныг устгасан гэжээ

  Саудын тэргүүлсэн эвслийн эсрэг тулалдаж байгаа Йемений хуситууд С-75 Зенитийн Пуужингийн Цогцолборын тусламжтай америкийн дроныг устгасан бичлэг олон нийтийн сүлжээнд тавигджээ. 


Оросын "Борей" ангилалын 4 дэхь үеийн стратегийн зорилтот цөмийн шумбагч онгоц

  955 төслийн "Борей" ангилалын "Владимир Мономах" шумбагч онгоц нь 4 дэхь үеийн стратегийн зорилтот цөмийн шумбагч хөлөг онгоц бөгөөд уг 955 төслийн гуравдахь нь. 


Wednesday, January 20, 2016

Оросын стратегийн бөмбөгдөгч нисэх онгоц Ту-95 "Баавгай"

 Ту-95 нь домогт гэж нэрлэгдэж болохоор нисэх онгоц. Дэлхийн хамгийн хурдан сэнсэн хөдөлгүүртэй онгоцнуудын нэг бөгөөд "Хүйтэн Дайн"-ы бэлгэ тэмдэг болон хувирсан. Америкийн В-52 болон оросын Ту-95 хоёр нь хагас зууны туршид зэвсэглэлд байсаар байгаа цөөхөн цэргийн нисэх онгоцнуудын төлөөлөгч нар. 


Хойд Солонгосын баллистик пуужингийн технологийн хөгжлийн түүх


  БНАСАУ нь өөрийн тийрэлтэт пуужингийн техникийг 1960 оны төгсгөл - 1970 оны эхнээс боловсруулж эхэлсэн юм. Хойд солонгосын пуужингийн төхөөрөмжүүдийн үндсэн суурь нь ЗХУ болон БНХАУ-ын үйлдвэрлэлийн пуужингууд байсан боловч 1990 он гэхэд дунд зайн баллистик пуужин болон сансрын тээвэрлэгч-пуужингуудын өөрийн технологитой болчихсон байсан. 2012 онд БНАСАУ нь дотроо хиймэл дагуултай "Ынха-3" тээвэрлэгч-пуужинг амжилттай хөөргөж чадсан бөгөөд сансрын аппаратыг өөрийн тээвэрлэгч-пуужингаар хөөргөж чадах 10 дэхь сансрын гүрэн болсон юм. Сүүлийн арван жилүүдэд Хойд Солонгос нь өөрийн зэвсэгт хүчнээ пуужингийн техникээр идэвхтэй зэвсэглээд зогсохгүй пуужингийн технологийн томоохон экспортлогч болон хувирсан. 


АНУ-ын армийн байлдааны үндсэн танк М1А2 "Абрамс"



  Ажиглаад байхад манайхан танканд их дуртай бололтой, хэхэ. Өчигдөр оросын хамгийн сүүлийн үеийн Т-14 "Армата" танкийг танилцуулсан. Харин өнөөдөр түүний шууд өрсөлдөгч гэж хэлж болох америкийн М1А2 "Абрамс" танкийг танилцуулья. Ирээдүйд энэ хоёр буу зөрүүлэх нь бараг л ойлгомжтой байна.




Tuesday, January 19, 2016

Монгол улсын Агаарын Довтолгооноос Хамгаалах Цэргийн С-125 "Печора-2М" Зенитийн Пуужингийн Цогцолбор

   Өнөөдөр та бүхэндээ агаарын довтолгооноос хамгаалах С-125 "Печора-2М" ЗПЦ-ын тухай мэдээлэл хүргэе. Анх уг систем нь 2011 оны Монгол Үндэстний далбааны өдрийн цэргийн парадан дээр жагсаж байсан. Тухайн үед цэрэг, армийн зэвсэглэлийн тухай мэдээлэл одооных шиг өргөн хэмжээнд бас байгаагүй учраас яг ямар систем болох талаар нь ойлголтгүй байлаа.
       Ингээд анх С-125-ыг 1955 онд ЗХУ-д боловсруулж эхэлсэн ба 1961 он зэвсэглэлд авч байсан. Тухайн үедээ түүний үзүүлэлт нь гайхамшигтай гэж хэлхээс өөр аргагүй байжээ. Туршилтын явцад С-125 нь 550 м/с хурдтай нисэж байгаа агаарын байг 2 пуужингаар 0,98 магадлалтайгаар устгаж байсан мэдээлэл бий.

4 дэхь үеийн сөнөөгч онгоц МиГ-29

   Өнөөдөр та бүхэндээ 4 дэхь үеийн сөнөөгч онгоц МиГ-29-ийг танилцуулж байна. ЗХУ-д 1974 онд Микоян ба Гурьевичийн ЗБТ-д зохион бүтээгдэж 1984 оноос ЗХУ-ын АЦХ-ний зэвсэглэлд нийлүүлэгдэж эхэлсэн. Зөвлөлтийн цэргийн онолоор фронтын шугамын ойролцоо байрлаж давшиж буй зөвлөлтийн моторжуулсан армийн агаарын орон зайд давуу тал хангах үүрэгтэй. Барууны цэргийн шинжээчид МиГ-29-ийн маневрлах чадварыг үнэлдэг. 

Оросын хамгийн сүүлийн үеийн танк Т-14 "Армата"


   Өнөөдөр та бүхэндээ Т-14 "Армата"-г танилцуулж байна. 

  Удаан хугацааны туршид хүлээгдсэний эцэст ОХУ-ын БХЯ шинэ хуягт танкаа танилцууллаа. Техник сонирхдог хүмүүс санаж байгаа байх, 2000 оны эхээр алдарт "нисдэг" Т-90-ийн үргэжлэл болох Т-95 маш их хүлээлт үүсгэж байсан. Гэтэл 2010 онд ОХУ-ын БХЯ-ы шинэ сайд томилогдсоноор "Армата" гэдэг нэр анх хэвлэлээр гарж ирсэн билээ. Ингээд түүхийн хуудсыг сөхөж үзье. 

Германы G36 автомат буу Багдадын зэвсгийн хар зах дээр зарагдаж эхэлжээ

  Твиттер дээр иракийн "Сарая аль-Сам" (Sarаya al-Salam) бүлэглэлийн дайчин германы Heckler & Koch G36 автомат бууг барьсан гэрэл зураг тавигдсан байна. Анхандаа Герман улсаас курдын зэвсэгт хүчнүүдэд цэргийн тусламж үзүүлэх журмаар нийлүүлэгдэж байсан (албан ёсны мэдээгээр 2014 онд Бундесвер (германы зэвсэгт хүчин)-ийн агуулахаас курдын зэвсэгт бүлгүүдэд 8000 ширхэг G36 автомат, 8000 ширхэг G3 автомат болон 40 ширхэг MG3 пулемётнуудыг шилжүүлж өгсөн) боловч тун удалгүй Багдадын зэвсгийн хар зах дээр гараад ирсэн нь энэ. 

БНФУ (Бүгд Найрамдах Филиппин Улс) болон АНУ хоёрын хоорондын гэрээ Дэлхийн 3-р Дайныг эхлүүлж болох уу?

  Филиппины улсын Дээд Шүүх 1-р сарын 12-нд Манил болон Вашингтон хоёрын хооронд байгуулсан "Америкийн цэргийн хүчийг өргөтгөх тухай" гэрээ (EDCA) нь тус улсын үндсэн хуулийг зөрчөөгүй гэж тогтоожээ.

АНУ нь Ази-Номхон далайн бүс нутаг дэхь цэргийн хүчээ зузаатгалаа

  АНУ-ын 90 орчим сөнөөгч нисэх онгоц болон вертолёт тээвэрлэх чадвартай ТЦХ (Тэнгисийн Цэргийн Хүчин)-ий "John C.Stennis" нисэх онгоц тээвэрлэгч нь 7 сарын хугацаатай Номхон далайн баруун хэсэгт байрлах юм байна.

БНХАУ-ын АЧА (Ардын Чөлөөлөх Арми)-ийн ZTZ 99 (Type 99) танк



  Өнөөдөр та бүхэндээ манай өмнөд хөрш БНХАУ-ын АЧА (Ардын Чөлөөлөх Арми)-ийн ZTZ 99 (Type 99) танкийг танилцуулж байна.

ОХУ-ын Өмнөд бүсийн цэргийн тойрог 2016 онд 23 мянган гэрээт цэрэг элсүүлнэ

  ОХУ-ын Өмнөд бүсийн цэргийн тойргийн командлагч хурандаа-генерал Александр Галкины хэлснээр "2015 онд гэрээт цэрэг элсүүлэх төлөвлөгөө 100% биелсэн бөгөөд 26 мянган хүн сонгон авч гэрээт цэргийн эзлэх хувь 60% хүрч цэргийн албанд дайчлагдсан цэргүүдээс тооны хувьд илүү боллоо. Энэ ажил нь 2016 онд үргэлжлэх бөгөөд бид гэрээт цэргийн албанд 23 мянган хүнийг сонгох авах болно", - гэжээ.

Швед болон Финлянд улсууд цэргийн хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ

  Швед болон Финлянд улсууд нь хамтарсан цэргийн анги нэгтгэл байгуулж, хоёр орны тэнгисийн-цэргийн болон агаарын-цэргийн дэд бүтцийг хамтдаа ашиглах болсон тухай мэдээлж байна.

Monday, January 18, 2016

Израиль улсын Батлах Хамгаалах Хүчний хамгийн сүүлийн үеийн "Меркава 4" танк

  "Меркава" ангилалын танк бий болсон түүх нь Израиль улсын түүхтэй нягт холбоотой. Израиль улс нь 1948 оны 5-р сарын 14-нд тусгаар тогтнолоо зарлахаасаа өмнө өөрийн анхны дайнаа 1947 оны 12-р сард хийсэн байдаг. Тухайн үед дөнгөж бий болсон арми ямар ч хуягт техникгүй байжээ. Харин дайн 1949 оны 3-р сарын 10-нд дуусахаас өмнөхөн нь Хайфа хотод байрлаж байсан Их Британы 3-р торгон цэргийн хоёр цэрэг Тель-Авив хот руу хоёр ширхэг "Кромвель" танкийг оргуулан авчирсан байдаг. Оргуулсан шалтгааныг одоо болтол тодруулж чадаагүй бөгөөд израилчууд дээрх хоёр цэргийг "талархагч" нар гэж нэрлэдэг. Ямар ч байсан ийм замаар Израиль улс анхны хуягт танктай болсон ажээ.

Буриадын цэргүүд сайжруулсан Т-72Б3 танкнуудаас анх удаа байлдааны буудлага хийжээ

  ОХУ-ын Дорнод бүсийн цэргийн тойргийн Буриад дэхь мотобуудлагын анги нэгтгэлийн цэргийн албан хаагч нар 2015 оны 12-р сард зэвсэглэлд нийлүүлж эхэлсэн сайжруулсан Т-72Б3 танкнуудаар анх удаа байлдааны буудлага хийсэн тухай тус цэргийн тойргийн хэвлэл мэдээллийн албанаас мэдэгдлээ.

Иран улс 2016 онд цэргийн зардлаа багасгана

  Лалын Бүгд Найрамдах Иран Улс нь 2016-2017 онуудад өөрийн улсын цэргийн зардлаа ойролцоогоор 400 сая ам. доллараар багасгах болсон тухай Tasnim агентлаг мэдээлжээ. Тус агентлагийн мэдээгээр 2016-2017 онуудад ираны засгийн газар нь батлан хамгаалах салбартаа 8,9 тэрбум ам. доллар зарцуулахаар төлөвлөж байгаа юм байна. Ираны 2015-2016 онуудын зэвсэгт хүчний төсөв ойролцоогоор 9,3 тэрбум ам. доллар байсан юм.

Өмнөд Солонгосын К2 танкны анхны цуврал үйлдвэрлэгдэж дууслаа

  Hyundai Motor Group-ийн бүрэлдэхүүнд ордог Hyundai Rotem нэгдэл нь Чханвон дэхь үйлдвэртээ 2015 оны 11-р сарын 25-нд эхний цуврал үйлдвэрлэлийн 100 дэхь К2 Black Panther танкийг үйлдвэрлэж БХЯ-нд хүлээлгэн өгсөн тухай мэдээлжээ. Нэгэн зэрэг уг 100 дэхь К2 Black Panther нь германы MTU MT883 дизель хөдөлгүүр ашиглагдсан сүүлийн цуврал танк болж байгаа юм байна.

Турк улс давшилтын зэвсэглэлтэй болохыг зорьж байгаа нь НАТО-г тэвдүүлж байна

  Турк улсын нийслэл Анкара дэхь НАТО-гийн төлөөлөгчийн хэлж байгаагаар "НАТО өөрийн холбоотон улсыг давшилтын пуужингийн зэвсэглэл боловсруулах хүсэлтэй байгаад нь санаа зовж байна", - гэжээ. "Турк улс нь аюулгүй байдлын хүрээний нэг хэсэг нь. Тухай бүс нутагт цэргийн заналхийлэл өндөр байгаа нь үндэслэлтэй ч Турк улсын хувьд давшилтын зэвсэглэл авахыг оролдож байгаад ямар нэгэн утга учир байгаа гэдэгт бид итгэлгүй байна" гэдгийг онцолсон байна.

Хуситууд саудын цэргийн обьектууд руу "Точка" пуужинг харважээ

  Йемений хувьсгалт хорооны зэвсэгт хүчний хэд хэдэн ширхэг тактикийн "Точка" пуужингийн цогцолборууд Мариб муж дэхь Саудын Арабын тэргүүлсэн Персийн булангийн орнуудын Эвслийн байрлалууд руу пуужингууд харважээ. Пуужингийн цохилтонд эвслийн хүчний удирдлагын төв өртсөн байна. Гэнэтийн довтолгоонд Эвслийн хүчний 10 гаруй цэргийн албан хаагч амь үрэгдсэн бөгөөд тэдний дунд саудын цэргийн өндөр тушаалын офицер байсан гэжээ.

Sunday, January 17, 2016

Хятадын арми нь улсынхаа халдашгүй дархан байдал болон эрх ашгийг шийдэмгий хамгаалах болно

  Хятадын арми нь улсынхаа халдашгүй дархан байдал болон эрх ашгийг шийдэмгий хамгаалах болно гэж БНХАУ-ын БХЯ-ны албан ёсны сайт дээр тавигдсан мэдэгдэлд бичжээ.

В-52-ын ээлжит шинэчлэл хийгджээ

  АНУ-ын Агаарын Цэргийн Хүчний 6 ширхэг стратегийн В-52 бөмбөгдөгч нисэх онгоц нь бөмбөг ачих хэсэгт сайжруулсан харвах төхөөрөмжийг байршуулсны дүнд илүү олон төрлийн зэвсэглэл тээх боломжтой болжээ.


Кувейт улс батлан хамгаалахын тусгай сантай боллоо

  Өнгөрөгч лхагва гаригт Кувейтын парламент 10 жилийн дотор 10 тэрбум ам. долларыг цэргийн зардалд  зарцуулна гэсэн засгийн газрын хүсэлтийг дэмжсэн байна.



Саудын Араб хэдэн зуун ширхэг францын Leclerk танкнуудыг худалдаж авахыг хүсэж байна

  Францын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Саудын Араб хэдэн зуун ширхэг танк худалдаж авах боломжийг судалж байгаа бөгөөд Leclerk танкнуудыг сонирхож байгаа юм байна.