Friday, January 29, 2016

Япон улс анх удаагаа албан ёсоор 5 дахь үеийн сөнөөгч онгоцоо танилцууллаа

  Японы Mitsubishi Heavy Industries компани Х-2 нэртэй ATD-X Shinshin төслийн эхний шинэ сөнөөгч нисэх онгоцоо угсарч дууссан байна.



  Цагаан болон улаан өнгөөр будсан нисэх онгоцыг өчигдөр буюу 1-р сарын 28-нд Нагоя нисэх онгоцны буудалд нийтэд ил үзүүлжээ. Шинэ технологийг турших зориулалтаар бүтээгдсэн уг сөнөөгч онгоц нь нисэгийн нүсэх бүхээг болон бүрэн эргэлттэй өндрийн залууртай болсоон байна. Мөн хөдөлгүүр бүрийн хошуу нь дээр байрласан гурван шихэг "навч"-аар тийрэлтэт урсгалын хазайлтыг удирдах таталтын векторын удирдлагаар тоноглогдсон бололтой. 


  2015 оны 12-р сарын эхэнд Х-2-ын ажлыг хариуцдаг Япон улсын БХЯ-ны Техникийн төслийн-зохион бүтээх институтээс 2016 оны эхээр болох анхны нислэгт нь тус нисэх онгоцыг бэлэн болгосон гэж мэдэгдэж байсан. Эхний нислэгийн дараагаар Япон улсын өөрийгөө хамгаалах хүчний Агаарын Цэргийн Хүчинд шилжүүлж өгөх юм байна.


  "Shinshin"-ий урт 14,2 метр, далавчны урт 9,1 метр. Нисэх онгоцны өртөг 325 сая ам. доллар бөгөөд японы IHI корпорацын зохион бүтээсэн 2 ширхэг ХF5-1 хөдөлгүүрээр тоноглогдсон. Уг нисэх онгоцонд хэд хэдэн үл үзэгдэх технологийг ашигласан юм байна."Shinshin"-д  үечилсэн антенны сараалжтай олон горимт радиолокацын станцыг хийж өгсөн гэжээ.
  Туршилт хийгдэж дууссаны дараагаар Shinshin төслийг хаах бөгөөд сөнөөгч онгоцыг цувралаар үйлдвэрлэхгүй юм байна.


  2018 он дуусхаас өмнө Япон улсын засгийн газар ATD-X "Shinshin"-ий технологийг ашиглаж болох F-3 сөнөөгч нисэх онгоцыг боловсруулах талаар шийдвэр гаргах ёстой. Урьдчилсан төлөвлөгөөгөөр F-3-ын туршилтын-зохион бүтээх ажил 2016-2017 онуудад эхлэх бөгөөд сөнөөгч онгоцны эхний загвар 2024-2025 онуудад анхны нислэгээ хийх юм байна.
  

No comments:

Post a Comment