Saturday, January 16, 2016

Дераа мужийн Шейх Мискин дэхь тулалдаан - 2016.01.14.

Сирийн Чөлөөт Армийнхны бичлэг.


Оросын шинэ цохилтын Ка-52 вертолетнууд Хмеймим агаарын баазыг хамгаалахаар Сирид ирнэ

  Оросууд өөрсдийн шинэ зэвсгүүдийн туршилтыг үргэлжлүүлэх бололтой. Сирийн Латакия хотын ойролцоох Хмеймим агаарын баазын хамгаалалтанд оросын шинэ цохилтын Ка-52 "Аллигатор" вертолётнууд очхоор болсон тухай мэдээллийн порталууд бичиж байна.

 

Ойрхи Дорнод дэхь ОХУ-ын дараагийн алхмуудыг урьдчилан тооцвол

  Сири дэхь оросын ажиллагаа нь зөвхөн бүс нутгийн хэмжээнд тавигдсан зорилгонд хүрэх биш харин дэлхийд шинэ дэг журам тогтооход чиглэгдсэн.
  Өнгөрсөн онд эхэлсэн сирийн дэхь ажиллагаа нь Москвад хоёр чухал улс төрийн зорилгыг биелүүлэх боломж олгосон юм. Эхнийх нь, Орос улсыг цаашид "тусгаарлагдмал" гэж тооцох боломжгүй, учир нь одоогийн байдлаар түүнтэй сонирхол бүхий бүх бүс нутгийн болон дэлхийн хэмжээний тоглогчид хамтран ажиллахаас өөр аргагүй болсон. Зарим нэг нь, жишээ нь сирийн сөрөг хүчин болон Персийн булангийн зарим орнууд аман дээрээ Москваг шүүмжилж байгаа ч , хэрэг дээрээ харилцан харилцаагаа үргэлжлүүлсээр байгаа. Энэ чиг хандлага 2016 онд ч хадгалагдах болов уу.