Saturday, January 16, 2016

Ойрхи Дорнод дэхь ОХУ-ын дараагийн алхмуудыг урьдчилан тооцвол

  Сири дэхь оросын ажиллагаа нь зөвхөн бүс нутгийн хэмжээнд тавигдсан зорилгонд хүрэх биш харин дэлхийд шинэ дэг журам тогтооход чиглэгдсэн.
  Өнгөрсөн онд эхэлсэн сирийн дэхь ажиллагаа нь Москвад хоёр чухал улс төрийн зорилгыг биелүүлэх боломж олгосон юм. Эхнийх нь, Орос улсыг цаашид "тусгаарлагдмал" гэж тооцох боломжгүй, учир нь одоогийн байдлаар түүнтэй сонирхол бүхий бүх бүс нутгийн болон дэлхийн хэмжээний тоглогчид хамтран ажиллахаас өөр аргагүй болсон. Зарим нэг нь, жишээ нь сирийн сөрөг хүчин болон Персийн булангийн зарим орнууд аман дээрээ Москваг шүүмжилж байгаа ч , хэрэг дээрээ харилцан харилцаагаа үргэлжлүүлсээр байгаа. Энэ чиг хандлага 2016 онд ч хадгалагдах болов уу.




  Хоёрдугаарт, Москва барууны улс төрийн элитүүдийн Сирийн ерөнхийлөгчийн талаар баримталж байсан байр суурийг өөрчилхөд хүргэсэн. Барууны хувьд одоогийн байдлаар нэн тэргүүний зорилт нь Башар Асадыг түлхэн унагах биш харин "Лалын Улс" бүлэглэлтэй хийх тэмцэл болон хувирсан. Сири дэхь цэргийн ажиллагаа нь Москваг ЛУ-ын эсрэг хийх тэмцлийн лидер болон хувиргасан. Тийм ч учраас улс төрийн болон цэргийн байр суурьнас Оростой хамтран ажиллах нь түүнийг үл ойшоож байхаас илүү ашигтай байгаа юм.
  Харин одоогийн байдлаар Москва сирийн мөргөлдөөнийг аль болох хурдан улс төрийн гольдрилд шилжүүлэхээр тооцоолж байгаа ч энэ нь маш хэцүү юм. Кремль сирийн улс төрийн зохицуулалтан дээр Вашингтонтой адил саналын эрхтэй байхыг эрмэлзэх нь ойлгомжтой.



  Нөгөө талаас оросын стратегийг Саудын Араб болон Ираны хоорондын харилцаа огцом муудах гэх мэт урьдчилан тооцох боломжгүй эрсдлүүд хүлээж байгаа. Энэ асуудалд Орос улс дундыг баримталсан байр суурь эзлэх магадлал өндөр байна. Москвагийн хувьд дээрх асуудал нь уг бүс нутагт ямар нэгэн зохицуулалт огт байхгүй учраас түүнийг АНУ-тай шууд тулгарах нөхцөл байдалд оруулж болзошгүй хэмээн болгоомжилж байгаа. Түүнээс гадна илүү том мөргөлдөөн үүсэн бий болж ЛУ-ынхан түр амсхийх аюул бий болно. 
Орос Туркийн харьцаа цаашдаа улам ширүүсэх магадлал мөн өндөр байгаа. Тус хоёр улс нь бие биендээ харилцан эдийн засгийн хориг тавьсан нь нөхцөл байдал эерэгээр шийдэгдэх боломжийг үгүйсгэж байгаа юм. Сирийн зохицуулалтан дээр уг асуудал нь Москва Вашингтон хоёрын хэрүүлийн алим болон хувирч магадгүй.
  Орос Ираны харилцаа нь нөхцөл байдлыг тооцон үзвэл холбоотнууд хэвээр үлдэх болов уу. Харин Иран улс нь Барууны хоригийг цуцлагдсаны дараагаар эрчим хүчний зах зээл дээр илүү түрэмгий бодлого явуулах бол энэ нь Москвад тааламжтай санагдахгүй л болов уу.
  Оросын иргэний агаарын нисэх онгоцонд болсон террактаас болж Египеттэй харилцаа бага зэрэг хөрсөн. Москва уг харилцааг буцаан сэргээхийг оролдох бизээ. Египет нь Оросын хувьд тус бүс нутагт түүний санаачлагыг дэмжин явуулах чухал бүс нутгийн хамтрагч хэвээр үлдэж байгаа. Түүнээс гадна Египетийн тусламжтайгаар Орос улс нь суннитын улс орнууд дэхь өөрийн байр суурийг сайжруулах сонирхол бий. Сүүлийн үед Оросыг шийтийн талыг баримтлагч гэж хүлээж авч байгаа бөгөөд энэ нь Москвагийн дипломат боломжийг хязгаарлаж байгаа юм.



  Ерөнхийдөө Москва нь Ойрхи Дорнодыг өөрийн дотоод асуудлыг шийдвэрлэхэд болон Төв Ази мөн Кавказ руу чиглэх заналхийлэлээс хамгаалах боломжтой болгох талуудын зөвшөөрөгдсөн аюулгүй байдлын бүтэцтэй бүс нутаг болгохыг зорьж байна. Мэдээж энэ санааг гүйцэлдүүлэх нь маш ярвигтай гэдэг нь ойлгомжтой.

No comments:

Post a Comment