Thursday, June 2, 2016

НАТО-ийн 4 батальон оросын сая цэргийн эсрэг

  НАТО-ийн 4 батальоныг Зүүн Европын Польш, Эстони, Латви, Литвад байршуулах байршуулах болсон тухай Польш улсын БХЯ-ны сайд Антон Мачеревич тус эвслийн нарийн бичгийн дарга Йенс Столтенбергтэй хийсэн хэлэлцээрийн дараа мэдэгдлээ.

Учения НАТО в Польше

  Польшийн БХЯ-ны сайдын үзэж байгаагаар ийм хэмжээний цэрэг нь мөргөлдөөний эхэн үед оросын цэргүүдийг тогтоон барьж байхад хангалттай гэсэн байна. Түүний нэмж хэлснээр зарчмын хувьд шийдэл гарсан бөгөөд одоогоор техникийн нарийн ширийн зүйлсийг тохиролцож байгаа гэжээ. Жишээ нь анги нэгтгэл болон зэр, зэвсгийн байрших газар одоогоор тодорхой болоогүй. Мөн батальон бүрийн цэргийн тоо, хэмжээ тодорхой болоогүй гэжээ. Дэлхийн армиудад батальоны тоо хэмжээ 300-аас 800 хооронд хэлбэлздэг юм байна. Хэлэлцээрийн үеэр энэ оны 07-р сарын 08-09-нд Варшав хотноо болж өнгөрөх НАТО-ийн чуулганы бэлтгэл ажлын талаар ярилцсан гэсэн байна. Польшийн БХЯ-ны сайдын хэлж байгаагаар "Варшав хотноо болж өнгөрөх НАТО-ийн чуулган нь түүхэн ач холбогдолтой болно" гэжээ.
  Мачеревичийн хэлж байгаагаар байнгын бэлэн байдалд байх нэг батальон нь  оросын хүчийг тогтоож барих тал дээр польшийн зэвсэгт хүчний батлан хамгаалах чадварыг өсгөж чадахгүй ч гэсэн энэ нь шаардлагагүй гэсэн байна. Түүний хэлж байгаагаар дээрх түрүүч анги нэгтгэлүүд нь байршиж байгаа улсынхаа армиудын хамт эвслийг өөрийн бүтэц, хүчийг зохион байгуулж гишүүн-орнуудыг хамгаалаж амжих хугацаанд л тогтоож байх ёстой гэжээ. 


  Мөн өмнө нь хэрвээ зэвсэгт мөргөлдөөн гарсан тохиолдолд НАТО өөрийн хэсэг газар нутгийг алдаж буцааж чөлөөлөх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрч байсан бол дээрх нэмэлт батальонуудын тусламжтайагар эвсэл өөрийн байрлалаа хадгалж үлдэнэ гэжээ.
  Харин цэргийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар сүүлийн үед Орос улсын баруун чиглэлд байршуулж байгаа цэргийн хүч нь (3 ширхэг дивиз, 1 танкийн арми, нийтдээ 30000 гаруй цэргийн албан хаагч) Балтын орнуудын ба Польш улсын цэргийн хүчин чадалтай эн зэрэгцэхүйц гэжээ. Гэхдээ бүхэлдээ НАТО-ийн орнууд нь цэргийн хүчин чадлаараа Орос улсаас илүү гэсэн дүгнэлт хийжээ.
  2014 оны хавар Украины хямрал болон Крымийн хойгийг нэгтгэсэнтэй холбоотойгоор НАТО болон ОХУ-ын хоорондын харьцаа огцом хурцадмал байдалтай болсон билээ. 
_________________________________________________________________________

Блогийн зүгээс: НАТО-ийн хувьд Балтийн 3 улс болон Польш улсууд нь оросын цэргийн түрэмгийлэл болсон үед тогтоон барьж дийлэхгүй гэсэн тооцоотой байсан нь харагдаж байна. Нөгөө талаас нэг батальон цэрэг бүхэл бүтэн дивиз, армийн эсрэг хэр удах нь ойлгомжгүй. Сүүлийн хэдэн саруудад Барууны орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн тохиолдолд НАТО Балтын орнуудыг барьж дийлэхгүй гэсэн мэдээлэл нэг бус удаа гарч байсан юм. Оросын талаас хэдийгээр удаа дараалан томоохон цэргийн сургуулилтыг баруун чиглэлд хийж байгаа ч "оросын аюул" гэсэн нэрийн доор Европын орнуудын цэргийн зардлыг нэмэгдүүлэх гэсэн арга мэт харагдаж байгааг дурьдах хэрэгтэй. 

No comments:

Post a Comment