Thursday, September 8, 2016

Хятадын арми хурдтай болж байна.

  Өнгөрсөн 4-р сард хятадын армийн хийсэн онцлог гэж хэлж болхоор сургуулилтын талаар мэдээлэл хүргэе.


  Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Баруун бүсийн (хуучнаар Лянжоугийн) цэргийн тойргийн бүхэл бүтэн нэг бригад (ойролцоогоор 4000 орчим цэрэг) хурдны галт тэргээр 500 км-ийн зайд орших Шиньжаан руу марш хийжээ. Сонирхол татаж байгаа нэг зүйл нь энэ нь цэргийн галт тэрэг, цуваа биш харин энгийн хурдны галт тэрэг байсан байна. Өдөр болгон сая сая хүн үйлчлүүлдэг хурдны галт тэрэг нь цэрэг, армийн хэрэгцээнд ашиглагдсан хэрэг. 

  Энэ сургуулилт нь том хэмжээний газар нутагтай улс орны хувьд цэргийн хүчийг шилжүүлэх маш хурдан болон ухаалаг арга байгаа гэдгийг харуулжээ. Хятад улс нь дэлхийн хамгийн том хуурай замын армитай бөгөөд оросын дараагаар орох, 14 улстай хиллэдэг урт хилийн шугамтай орон юм. Дээрээс нь бүх хөршүүдтэйгээ сайн харьцаатай гэж хэлэх боломжгүй. Хурдны галт тэрэг нь Бээжин дэхь улс төрийн удирдлагуудад тохиромжтой гарц гэж харагдаж буй бололтой. 

  Хятад улс нь мөн дэлхийн хамгийн урт гэж тооцогддог хурдны галт тэргийн төмөр замтай бөгөөд хурдны галт тэрэгнүүд нь 200 км/ц хурдтай. Тус улсын хувьд нийтдээ хурдны галт тэргийн 6 ширхэг шугам байдаг бөгөөд Шинжаань хүртэлх шугам нь 2014 онд нээгдсэн. Харин 2020 он гэхэд Бээжин хурдны галт тэрэгний шугамуудын тоог 2 дахин ихэсгэнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Цэргийнхний хувьд энэ төрлийн тээврийн хэрэгслийг сонирхох нь маш энгийнээр тайлбарлагдана. Жишээ нь хурдны галт тэрэгний тусламжтайгаар хөнгөн зэвсэглэсэн армийн бригадыг хоорондоо 1000 км зайтай Уханиас Гуанжоу хүртэл ердөө 5-хан цагийн дотор шилжүүлэн байршуулах боломжтой гэсэн үг.

  Орчин үеийн дайн маш хурдтай болж хувирсан. 1991 оны Персийн булангийн дайны үед АНУ нь Саудын Араб руу хагас сая гаруй хүнтэй бие бүрэлдэхүүнийг хэдхэн сарын дотор шилжүүлж чадсан байдаг. Энэ дайны төгсгөл ч гэсэн илэрхий - АНУ-ын тэргүүлсэн эвслийн хүчин маргаангүй ялалт байгуулсан гэдгийг бид мэднэ. Мөн л энэ үйл явдал Хятадын удирдлагуудад нэгийг бодогдуулж цэргийн номлолдоо өөрчлөлт оруулахад хүргэсэн байдаг. 
  Тэр үеэс хойш Хятадын зэвсэгт хүчний дотор агаарын хүчин болон тэнгисийн цэргийн хүчинд хамгийн их өөрчлөлт, шинэчлэлт хийгдсэн байдаг. ХАЧА нь АЦХ-ндээ хуурай замын хүчнээсээ илүү анхаарал тавьж эсрэг талд алсын зайн оновчтой цохилт өгөх боломжийг судлаж байжээ. 
  Хятадын армийн Артиллерийн 2-р корпус буюу стратегийн цөмийн зэвсэгт пуужингийн хүчин нь хятадын нутаг дэвсгэрээс гадна байгаа байнуудад өндөр нарийвчлалтай цохилт өгөхөд чиглэгдсэн байдаг. Ямар нэгэн мөргөлдөөн даамчирсан тохиолдолд цөмийн зэвсгийг шаардлагатай цэгүүдэд хурдан шилжүүлэх шаардлагатай бөгөөд энэ тохиолдолд ч гэсэн төмөр зам болон хурдны галт тэрэгнүүд хэрэг болно.

  Албан ёсны эх сурвалжийн мэдээлж байгаагаар Хятад улс Тайвань болон Япон улстай дайн хийх тохиолдолд Артиллерийн 2-р корпус нь маш хурдан далавчит пуужингуудыг эрэг дагуух байрлалууд руу шилжүүлэх чадвартай. Харин одоо бол мөн л дээрх аргаар хэдхэн цагийн дотор хуурай замын цэргийн хүчнийг тус улсын болон түүний гадна байгаа байрлалд маш хурдан байршуулах боломжтой болсон нь харагдаж байна. 

P.S. "Женко" Баттулгын яриад байсан зүйл бас чиг оргүй, худлаа биш байсан бололтой. Улстөржихгүйгээр, авах гээхийн ухаанаар хандаж, тус бүрнээ дүгнэлт хийнэ бизээ.

4 comments:

  1. Шинэ мэдээ, мэдээлэл нэмэгдсэн болов уу гэж өдөр болгон сайт руу нь шагайдаг шүү. Шинэ мэдээ унших гоё байна. Баярлалаа

    ReplyDelete
  2. Монголыг төмөр замтай замгүй хэдхэн минутанд агаараас цохиод л эзэлчихэнэ шүү дээ.Агаарын орон зайд төмөр зам хэрэг болрх уу?!

    ReplyDelete
    Replies
    1. Мэдээж тийм зүйл битгий болоосой. Нөгөө талаас аливаа газар нутгийг бүрэн хяналтандаа оруулахын тулд хуурай замын цэрэг зайлшгүй хэрэгтэй болно. Вьетнам, Афганистан, Иракийн дайны түүх үүнийг баталж байна.

      Delete
  3. komnis zavaan hun chanargui hujanuudiig mongolchuudl diilj chadna mongold zevseg bhgui l dee tegheerees amerikiin tsergiin tuslamj avch mongolchuudiin tsergiin toog nemj olon terbum joomnuudiig alah huchtei puuving baiguulj hamtran ajilaad zevsegiin uildverleliig hogjuulj davarsan hujanuudiin esreg belen bhku bol ezleh geed bh shig bna hujanuud hodloh uyd bid belen bh bogoos eleg negt ovor mongolchuudaa ydaj huuchnaarn ezlej negtgevel mongolchuudiig negtgeh ediin zasagt tusiig olon

    ReplyDelete