Wednesday, September 21, 2016

Орос улс Суданд 150 ширхэг Т-72 танк нийлүүлнэ

  Ойрын хугацаанд Судан улс 150 ширхэг Т-72 танк авах бөгөөд нэмж 20 ширхэгийг сэлбэгэнд өгөгдөнө.


  Дээрх бүх танкнууд нь шинээр үйлдвэрлэгдэхгүй харин ОХУ-ын БХЯ-ны агуулахуудад байгаа нэгжүүдээс бүрдэх юм байна. Тус улсын БХЯ дэхь эх сурвалжийн хэлж байгаагаар "2015 оноос эхлэн энэ талаар зөвлөлдөж эхэлсэн боловч "Армия-2016" форумын үеэр (саяхан болж өнгөрсөн) эцсийн байдлаар шийдвэрлэгдсэн. 170 ширхэг Т-72 БҮТ (байлдааны үндсэн танк)-нуудыг Батлан хамгаалах яамны нөөцөөс авна", -гэжээ.
  Цэргийн албаны эх сурвалж уг мэдээллийг баталсан бөгөөд "Бүх танкнууд нь бүрэн ажиллагаатай ба нөөц сэлбэгээр хангагдана. Гэхдээ удирдлагатай зэвсэглэлгүй харьцангуй энгийн загварууд",- гэсэн байна (анхны үеийн буюу Т-72А танкны тухай яригдаж байгаа бололтой).

  Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар суданы арми хүнд зэвсэглэлийн хувьд маш дутагдалтай байгаа юм. Суданы Зэвсэгт Хүчний зэвсэглэлд ЗХУ-д үйлдвэрлэгдсэн ойролцоогоор 300 ширхэг Т-54 ба Т-55 танкнууд болон цөөн тооны харьцангуй орчин үеийн танктай. Гэхдээ дийлэнх хэсэг нь өнгөрсөн зууны 70-80-аад онуудад нийлүүлэгдсэн бөгөөд засварлах боломж сул учраас өнөөдрийн байдлаар маш их элэгдсэн, хуучирсан байдаг.
  Мөн цэргийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар дээрх танкнууд нь зээлээр олгогдох магадлал өндөр. Учир нь Хартумд (Суданы нийслэл) 150 ширхэг танк худалдаж авах мөнгө байхгүй юм. Ерөнхийдөө Суданы хуягт танкийн техникийн паркийг бүрэн шинэчлэх арга хэмжээ бололтой юм.

  Судан улс нь Ази-Европыг холбосон Суэцийн сувгаар өнгөрөх стратегийн чухал бүс нутагт байрладаг. Мөн нефтийн бүтээгдэхүний олборлолтоороо дэлхийд 31-р байр эзэлдэг. 2003 оноос тус улсад "Дарфурын дайн" гэж нэрлэгдэх угсаатан хоорондын мөргөлдөөнөөр эхэлсэн иргэний дайн болсон билээ. 2011 оны байдлаар засгийн газрын эсрэг босогчид Өмнөд Судан гэж нэрлэгдэх тусгаар улс зарласан байгаа юм. 2012 онд Судан болон Өмнөд Суданы хооронд нефтийн орд газруудын газар нутгийн харьялалтай холбоотой зэвсэгт мөргөлдөөн гарч байсан. 
  Оросуудын хувьд ийм их хэмжээний зэвсэглэлийг, тэр тусмаа дайралтын зэвсэглэлийг нийлүүлэх болсон шалтгаан нь нууц хэвээр. Геополитикийн хувьд Саудын Арабын нөлөөллийн бүсд байдаг тус улсад зэвсэг нийлүүлсэн нь алсыг харсан алхам бололтой. Нөгөө талаас хуучирсан техникүүдээ агуулахаас гаргах нь шинэ техник хүлээн авах цаг ойртож буй энэ үед бас л хэрэгцээтэй алхам болсон болов уу.

4 comments:

  1. Orosuud aguullahaa hoosolj bga bha

    ReplyDelete
  2. 1990 оны эхээс эрчимтэйгээр исламын талругаа хэлбийж байга улс. Тэгээд очиж очиж тийм улсад оросууд зэвсэг нийлүүлж байдаг ццц

    ReplyDelete
  3. baahan hogoo shahaj bgaam shivdee!

    ReplyDelete
  4. Т 72 tomriin xog !!! Delbersen toxioldold dotoron bgaa 3 bagii chad Т 72 Bolon T 90 neg tank zovxon ( glubokii modernizatsai } xiisen gun winchlegdsen tank .

    ReplyDelete