Friday, January 15, 2016

Иран улс хүчирхэг хуягт нударгатай болохыг зорьж байна

Ираны Төв Банкны тэргүүн Валиулла Сайфагийн хэлснээр Барууны орнуудын хоригийн хүрээнд битүүмжлэгдээд байсан 30 тэрбум долларын Тегеран ойрын хугацаанд буцааж авах болно гэжээ. Энэ мөнгө нь эхний ээлжинд зэр, зэвсэг худалдаж авахад зарцуулагдах бололтой. Тус улсын Дээд тэргүүн аятолла Хаменеигийн улс орныхоо цэргийн хүчийг яаралтай сайжруулах тухай мэдэгдэж байсан юм."5+1" хэлбэрийн хэлэлцээрийн нь Тегеранд зөвхөн пуужингийн техникийг үйлдвэрлэх болон туршихыг хориглоод зогсохгүй  ойрын таван жилийн дотор орчин үеийн энгийн зэвсэглэл худалдаж авахыг мөн хориглосон байдаг. Нөгөө талаас уг хэлэлцээр нь Иран улсыг өөрийгөө хамгаалах эрхийг нь хориглоогүй юм.



Хятадын тусгай ажиллагаанд зориулсан нисэх тэрэг

  Хятадын тусгай зориулалтын аппарат үйлдвэрлэдэг Баожи дэхь үйлдвэрээс уг нисэх тэргийг үйлдвэрлэжээ. Нууцаар нэвтрэх болон бусад хууль сахиулах үйл ажиллагааг гүйцэтгэхэд зориулагдсан. 2-3 хүний суудалтай.

Буриадад байрлалтай ОХУ-ын Зэвсэгт Хүчний Дорнод бүсийн цэргийн тойргийн мотобуудлагын анги нэгтгэлүүдэд гэнэтийн хээрийн сургуулилт хийгдэж байна

  
  Буриадад байрласан мотобуудлагын анги нэгтгэлд гэнэтийн хээрийн сургуулилт хийгдэж байна. Энэ тухай Дорнод бүсийн цэргийн тойргийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээлжээ.



Сирийн төмөр мангасууд - Т-72 (2-р хэсэг)

   Т-72 танкнуудыг сирийн иргэний дайны бүх фронтуудад харах боломжтой. Жишээ нь Дейр аз-Заур хот нь өмнө нь Т-55 танкнуудын бааз байсан бол Бүгд найрамдах торгон цэргийн 104-р бригад байршуулагдсантай холбоотойгоор тус хотын ойр орчимд ашигладаж байгаа олон Т-72-уудыг гэр болон хувирчээ. TURMS-T системээр тоноглогдсон зарим Т-72АВ танкнууд "Suqur al-Sahara" буюу "Цөлийн шонхорууд" ангид тавигдсан бол зарим нь Шаер хийн орд газрын орчимд Лалын Улстай хийсэн тулалдаан оролцож байжээ.Цөөн тооны Т-72 танкнууд Алеппо хотын орчимд ашиглагдаж байсан.