Monday, February 29, 2016

Асадын гэр бүлийн хайртай шонхорууд

Оросын цэргийн шинжээч Илья Крамникийн бичсэн нийтлэлийг та бүхэндээ орчуулан хүргэж байна.

Sunday, February 28, 2016

Хятадын шинэ үеийн, пуужинт эргүүлийн хөлөг онгоц

  02-р сарын 24-нд БНХАУ-ын Чежянмужид шинэ үеийн, пуужинт эргүүлийн "Сантянь" хөлөг онгоцыг БНХАУ-ын ТЦХ (Тэнгисийн Цэргийн Хүчин)-д шилжүүлэх ёслолын ажиллагаа болжээ.

Saturday, February 27, 2016

Америкийн шинэ стратегийн бөмбөгдөгч онгоц танилцуулагдлаа

  02-р сарын 26-ны өдөр АНУ-ын Флорида мужид болж өнгөрсөн АЦХ (Агаарын Цэргийн Хүчин)-ний Ассоциацын зохион байгуулсан Агаарын дайны тухай симпозиумд АНУ-ын АЦХЯ (Агаарын Цэргийн Хүчний Яам)-ны сайд Дебора Ли Жеймс анх удаа Northrop Grumman корпорацын АНУ-ын АЦХ-нд зориулан хийгдэж буй Long-Range Strike Bombers хөтөлбөрийн стратегийн бөмбөгдөгч онгоцны зургийг үзүүллээ.

Өнөөдөр оросын тусгай ажиллагааны хүчний өдөр

  2015 оноос эхлэн ОХУ-д 02-р сарын 27-нд Тусгай ажиллагааны хүчний өдөр гэж тэмдэглэх тус улсын ерөнхийлөгчийн захирамж гарсан юм байна.

Оросын ФСБ-ийн шинэ хуягт машин

  02-р сарын 26-нд болсон ОХУ-ын ФСБ (Холбооны Аюулгүй Байдлын Алба)-ийн коллегийн хуралдааны дараагаар тусгай албаныхан өөрсдийн шинэ тусгай техникүүдээ тус улсын ерөнхийлөгч В.Путин болон БХЯ-ны сайд С.Шойгу нарт танилцуулсан байна.

Казахстаны арми Монголын хилийн ойролцоо цэргийн сургууль хийж байна

  02-р сарын 22-нд БНКУ (Бүгд Найрамдах Казахстан Улс)-ын Зэвсэгт Хүчний Ерөнхий командлагч Н.Назарбаевын тушаалаар Казахстан улсын Зэвсэгт Хүчний шуурхай-тактикийн команд-штабын "Айбалта-2016" цэргийн сургууль эхэлсэн тухай тус улсын БХЯ мэдэгдсэн байна.
  

Туркийн зэвсэгт хүчин KORAL РЭТ (Радио Электрон Тэмцэл)-ийн цогцолбортой боллоо

  02-р сарын 22-нд Анкара хотод Турк улсын АЦХ (Агаарын Цэргийн Хүчин)-нд туркийн Aselan компаний үйлдвэрлэсэн KORAL РЭТ-ийн өөрөө явагч цогцолборыг шилжүүлэх ёслолын ажиллагаа болсон байна.

Tuesday, February 23, 2016

Энэтхэг улсын анхны цөмийн шумбагч онгоц туршигдаж дууслаа

  Энэтхэг улсын өөрийн зохион бүтээсэн анхны "Арихант" ангилалын ЦШО (Цөмийн Шумбагч Онгоц)-ны бүх туршилт хийгдэж дууссан тухай The Economic Times сонин мэдээллээ.


Monday, February 22, 2016

Хятадын радарууд стелс онгоцыг илрүүлж чадах уу?

  Хятадын цэргийн шинжээч нар CCTV -д өгсөн ярилцлагандаа БНХАУ-ын ХАЧА (Хятадын Ардын Чөлөөлөх Арми) америкийн F-22 стелс-сөнөөгч онгоцыг илрүүлэх чадвартай гэжээ.

Saturday, February 20, 2016

Оростой дайн эхлүүлвэл Турк улсад НАТО туслахгүй

  НАТО-гийн эсвлийн орнуудыг төлөөлж Люксембургийн вант улсын ГХЯ-ны сайд Жан Ассельборн Der Spiegel сонинд өгсөн ярилцлагандаа Умард Атлантын эвсэл Турк улс Орос улсыг зэвсэгт мөргөлдөөнд өдөөн хатгавал үг дуугүй дэмжиж чадахгүй гэдгийг анхааруулсан байна.

Thursday, February 18, 2016

Оросын РЭТ (Радио Электрон Тэмцэл)-ийн хүч чадал

  Блогийн уншигчийн хүсэлтээр 2014 онд Хар далайд болсон үйл явдлын тухай  дэлгэрэнгүй нийтлэл оруулж байна. 

Wednesday, February 17, 2016

БНХАУ Параселийн арлуудад ЗПЦ байршуулжээ.

  Тайван улсын БХЯ-ны сайд БНХАУ нь Өмнөд-Хятадын Тэнгис дэхь маргаантай арлууд дээр газар-агаар ангилалын HQ-9 (Хунчи-9) ЗПЦ (Зенитийн Пуужингийн Цогцолбор)-ыг байршуулсан гэдгийг баталлаа.

Оросууд юунд бэлдэж байна вэ-2

  Хойд хөршийн зэвсэгт хүчин өдөр алгасалгүй цэргийн сургууль хийж байна. Одоо болж байгаа сургуулилтуудыг тоймлон хүргэе.

Уйгур-Шиньжаан дэхь хятадын хилчдийн хээрийн сургууль

  БНХАУ-ын Шинжаань дэхь хил хамгаалах албаны цэргүүд -20 градусын хүйтэнд хээрийн сургууль хийсэн гэсэн байна. Сургуулилтын үеэр хил зөрчигчийг мөшгих, цасан хунгартай үед дайрах, оновчтой буудлага болон хилийн аюулгүй байдлыг хамгаалах ажиллагаануудыг явуулсан гэжээ.


Леопард 3 танк хийгдэх үү?

  Оросуудын араас хамгийн түрүүнд шинэ танкаа танилцуулах улс Герман болж байх шиг байна.

Monday, February 15, 2016

Монгол улс цэргийн хүчин чадлаараа дэлхийд 85-р байр эзэлжээ

   Global Firepower порталын цэргийн шинжээчид жил бүрийн Дэлхийн цэргийн хүчин чадлын индексийг гаргажээ. 

Шведийн армийн шинэ артиллерийн систем

  02-р сарын 01-нд тус улсын цорын ганц артиллерийн анги нэгтгэл болох 9-р артиллерийн хороонд (Artilleriregementet A 9) 4 ширхэг өөрөө явагч 155 мм Archer гаубицны төхөөрөмжтэй эхний батарейг шилжүүлэх ёслол болж өнгөрчээ.

Казахстан улс Иорданд танк зарна

  Казахстан улсын БХЯ-ны сайд Имангали Тасмагамбетовын Иордан улсад хийгдсэн айлчлалын үеэр танк худалдах гэрээ байгуулсан тухай thediplomat.com мэдээлсэн байна. 

Sunday, February 14, 2016

Оросууд юунд бэлдэж байна вэ?

02-р сарын 08-аас эхлэн ОХУ-ын Өмнөд бүсийн цэргийн тойрогт маш өргөн цар хүрээтэй гэнэтийн байлдааны бэлэн байдлын шалгалт эхэлсэн юм. Оролцож буй цэргийн анги нэгтгэлүүдээс үзэхэд энэ нь Сири улс руу маш богино хугацаанд их хэмжээний хуурай замын цэргийн бүлэглэл шилжүүлэн байршуулах бэлтгэл бололтой.

Thursday, February 11, 2016

Умард Солонгосын танкнуудын шинэ "стелс" технологийн сайжруулалт

 Хэдхэн хоногийн өмнө хиймэл дагуултай пуужин хөөргөж бүс нутгийн хөршүүд болох Өмнөд Солонгос, Япон болон тэдний холбоотон АНУ-ыг сандаргаад авсан Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун бас нэгэн сюрприз барьжээ.


Wednesday, February 10, 2016

Буриадад холбооны цэргийн томоохон сургуулилт болж өнгөрчээ

  Өнөөдөр буюу 02-р сарын 10-нд ОХУ-ын Зүүн бүсийн цэргийн тойргийн Буриадад байрлалтай ерөнхий цэргийн армийн холбооны цэргийн өргөн хэмжээний сургуулилт болж өнгөрлөө. 

Sunday, February 7, 2016

Умард Солонгос хиймэл дагуултай пуужин хөөргөлөө

  Улаанбаатарын цагаар өглөний 08:00 цагт "Кванмёнсон-4" хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөн тухай Үндэсний Сансрын Удирдлагын гаргасан албан ёсны мэдэгдлийг БНАСАУ-ын Төв телевиз дамжууллаа.

Saturday, February 6, 2016

Умард Солонгос маргааш баллистик пуужин харваж магадгүй

  АНУ-ын тагнуулын албаныхан Умард Солонгос пуужингийн туршилтаа ням гарагт хийхэд бэлэн болж магадгүй гэж тооцож байна гэж АНУ-ын засгийн газар дэхь эх сурвалжаасаа иш татан Reuters агентлаг мэдээллээ. 

Беларусын зэвсэгт хүчин Украин улсын хилийн ойролцоо цэргийн сургуулилт хийж байна

  БНБУ (Бүгд Найрамдах Беларусь Улс)-ын БХЯ-наас гаргасан албан ёсны мэдэгдэлд тус улсад пуужингийн цэргийн болон артиллерийн команд-штабын сургуулилт эхэлсэн тухай мэдээлжээ.


Оросын тактикийн Су-24М бөмбөгдөгч онгоц

     Өнөөдөр та бүхэндээ оросын Су-24М фронтын (тактикийн) бөмбөгдөгч онгоцыг танилцуулж байна. Энэхүү бөмбөгдөгч онгоц нь Су-34 бөмбөгдөгч онгоцтой хамт Сири дэхь оросын цэргийн ажиллагааны гол ажлыг "нугалж" байгаа юм.


Thursday, February 4, 2016

Оросын 4++ үеийн Су-35С сөнөөгч онгоц

  Өнөөдөр та бүхэндээ ОХУ-ын АСХ (Агаар-Сансрын Хүчин)-ий 4++ үеийн Су-35С сөнөөгч онгоцыг танилцуулж байна.

Wednesday, February 3, 2016

Японы батлан хамгаалахын сайд Умард Солонгосын пуужинг устгах тушаал өгчээ

  Умард Солонгосын пуужинг устгах тушаалыг Япон улсын БХЯ-ны сайд Гэн Накатани өгсөн тухай Япон улсын БХЯ-наас гаргасан мэдэгдэлд өгүүлжээ


Оросын танкийн шинэ нудрага

  ОХУ-ын Баруун бүсийн цэргийн тойрогт 1-р ТЦТА (Торгон Цэргийн Танкийн Арми)-ийг дахин шинээр байгуулсан тухай Оросын БХЯ-аас мэдээллээ.

Tuesday, February 2, 2016

Хятадын Ардын Чөлөөлөх Арми цэргийн шинэчлэл хийж байна


  Манай блогийн уншигчийн бэлтгэсэн нийтлэлийг та бүхэндээ хүргэж байна. ХАЧА (Хятадын Ардын Чөлөөлөх Арми) нь 7-н цэргийн тойргоо өөрчлөн, шинэчилж 5 байлдааны тойрогтой боллоо. 



С-500 "Прометей" зенитийн пуужингийн цогцолборын туршилт энэ онд эхэлнэ

  2016 онд шинэ С-500 "Прометей" ЗПЦ (Зенитийн Пуужингийн Цогцолбор)-ын туршилтын загваруудыг үйлдвэрлэж дуусах бөгөөд урьдчилсан туршилтууд хийгдэж эхэлнэ гэж ОХУ-ын Цэрэг-аж үйлдвэрийн хорооны шинжээч нарын зөвлөлийн гишүүн Виктор Мураховский мэдэгджээ.

НАТО-гийн хар дарсан зүүд :"Искандер" 9К720 тактикийн пуужингийн цогцолбор

  Өнөөдөр та бүхэндээ Оросын "Искандер-К" ОТПЦ (Оператив Тактикийн Пуужингийн Цогцолбор)-г танилцуулж байна.


Monday, February 1, 2016

Өмнөд Солонгост пуужингийн довтолгооноос хамгаалах хамгаалалт байрлуулах талаар яригдаж эхэлжээ

  Өмнөд Солонгосын засгийн эрхийг барьж байгаа Саенури намын дарга өнөөдөр хэлсэн үгэндээ Умард Солонгосын пуужингийн болон цөмийн хөтөлбөрийн заналхийлэлийн улмаас АНУ-ын ПДХС (Пуужингийн Довтолгооноос Хамгаалах Систем)-ийг өөрийн нутаг дэвсгэр дээр байршуулах ёстой гэжээ.

Оросууд Сири дэхь агаарын бүлэглэлийнхээ хүчийг нэмэгдүүллээ

  1-р сарын 30-ны өдөр буюу өнгөрсөн бямба гарагт сирийн Хмеймим агаарын бааз дээрх оросын агаарын бүлэглэлийн бүрэлдэхүүн Оросын АСХ (Агаар-Сансрын Хүчин)-ний 4 ширхэг цоо шинэ Су-35С сөнөөгч онгоцоор нэмэгджээ.

Хятадын хуягт танкийн цэргийн өвлийн сургуулилт

  01-р сарын 29-нд БНХАУ-ын ХАЧА (Хятадын Ардын Чөлөөлөх Арми)-ийн хуяг танкийн цэргийн, өвлийн сургуулилт болжээ.