НАТО-гийн эсвлийн орнуудыг төлөөлж Люксембургийн вант улсын ГХЯ-ны сайд Жан Ассельборн Der Spiegel сонинд өгсөн ярилцлагандаа Умард Атлантын эвсэл Турк улс Орос улсыг зэвсэгт мөргөлдөөнд өдөөн хатгавал үг дуугүй дэмжиж чадахгүй гэдгийг анхааруулсан байна.
Тэрээр хэлсэн үгэндээ "одооны ОХУ болон Турк улсуудын хоорондох түгшүүртэй нөхцөл байдлаас болж НАТО өөрийгөө Орос улстай зэвсэгт мөргөлдөөнд татан оруулахыг тэвчихгүй", - гэж баасан гарагт мэдэгдлээ.
Эвслийн орнууд нь холбоотны үүргээ (5-р заалт) зөвхөн "НАТО-гийн аль нэг гишүүн орон шууд халдлаганд өртсөн" тохиолдолд л биелүүлэх үүрэгтэй гэдгийг онцолсон байна.
Одоогийн байдлаар Турк-Сирийн хилийн орчимд Туркийн зэвсэгт хүчний 2-р ерөнхий цэргийн армийн 6-р болон 7-р армийн корпусууд байрлаж байгаа бөгөөд яг сирийн хил дээр 5-р болон 20-р танкийн, 39-р болон 70-р механикжуулсан бригадууд, Диярбакыр хотын орчимд 16-р механикжуулсан бригад байрлаж байгаа юм. Харин иракийн хил дээр 172-р танкийн болон 3-р явган цэргийн дивиз байрлаж байна.
No comments:
Post a Comment