БНБУ (Бүгд Найрамдах Беларусь Улс)-ын БХЯ-наас гаргасан албан ёсны мэдэгдэлд тус улсад пуужингийн цэргийн болон артиллерийн команд-штабын сургуулилт эхэлсэн тухай мэдээлжээ.
Украин улсын хилийн ойролцоо тактикийн "Точка-У" пуужингийн цогцолбор болон шуурганы галын "Смерч" системтэй хуурай замын анги нэгтгэлүүд татагдан ирсэн байна. Цэргийн сургуулилт украины хилийн дагуух Гомель болон Брестийн мужуудад болж байгаа гэжээ.
"2016 онд пуужингийн цэргийн болон артиллерийн анги нэгтгэлүүдийг бэлтгэх төлөвлөгөөний дагуу 02-р сарын 03-аас 05-ны хооронд белорусын Полесьед команд-штабын цэргийн сургуулилт хийгдэж байна ", - гэж мэдэгдсэн байна.
Уг цэргийн сургуулилт нь маш том орон зайд төрөл бүрийн зэвсэгт хүчний цэргүүд болон хэрэгслүүдийг оролцуулж байгаагаараа онцлог болж байна.
Цэргийн сургуулилтанд тактикийн "Точка-У" пуужингийн цогцолбор, шуурган галын "Смерч", "Ураган" болон "Белград" системүүд мөн алсын зайн артиллерийн "Мста-Б" өөрөө явагч төхөөрөмж оролцож байна. Нийтдээ уг сургуулилтанд 270 хүртэл нэгж техник болон 800 гаруй цэргийн албан хаагч нар оролцоно гэжээ.
No comments:
Post a Comment