Saturday, February 6, 2016

Умард Солонгос маргааш баллистик пуужин харваж магадгүй

  АНУ-ын тагнуулын албаныхан Умард Солонгос пуужингийн туршилтаа ням гарагт хийхэд бэлэн болж магадгүй гэж тооцож байна гэж АНУ-ын засгийн газар дэхь эх сурвалжаасаа иш татан Reuters агентлаг мэдээллээ. 


  Тус агентлагийн мэдээгээр Улаанбаатарын цагаар даваа гарагийн өглөөний 06:30 гэхэд Умард Солонгос улс пуужингийн туршилтын бэлтгэл ажлыг дуусгаж магадгүй гэсэн байна. Өнгөрөгч мягмар гарагт Пёньянаас Олон улсын тэнгисийн байгууллага болон Олон улсын харилцаа холбооны газарт хиймэл дагуултай пуужинг 02-р сарын 08-аас 25-ны хооронд Улаанбаатарын цагаар 06:00-оос 11:00 цагийн хооронд хөөргөх тухай мэдэгдэл өгсөн.
  Тэгвэл Япон улсын засгийн газраас Умард Солонгосын хиймэл дагуултай пуужинг хөөргөх ажил нэг хоногийн өмнө хийгдэхээр болсон тухай мэдэгдлийг дээрх олон улсын байгууллагуудад мэдэгдсэн тухай зарлалаа. Шинэ мэдэгдэлийн дагуу хиймэл дагуултай пуужингийн туршилт 02-р сарын 07-оос 14-ны хооронд хийгдэх юм байна.
  Япон улсын засгийн газар уг туршилтыг баллистик пуужингийн туршилт гэж үзэж байгаа. Өчигдөр буюу баасан гарагт Япон улсын БХЯ-ны сайд Гэн Накатани хэлэхдээ өөрийгөө хамгаалах хүчнийхэн ням гараг гэхэд Умард Солонгосын хиймэл дагуулын пуужинг хөөргөхтэй холбоотой дурын нөхцөл байдалд бэлэн болно гэжээ. Уг пуужин нь Япон улсын Сакисима бүлэг арлуудын дээгүүр нисэн өнгөрнө гэж тооцоолж байгаа юм байна.


  Өнөөдөр буюу бямба гарагт Aegis (Ижис) зэвсэглэлийн удирдлагын цогцолбороор тоноглогдсон залуурт пуужингийн зэвсэглэлтэй Японы өөрийгөө хамгаалах хүчний "Тёкай" болон "Киришима" гэсэн 2 ширхэг сөнөөгч хөлөг онгоцнууд Зүүн-Хятадын тэнгисийн район руу умард солонгосын пуужинг эсвэл түүний хэлтэрхийнүүдийг Япон улсын нутаг дэвсгэрт аюл учруулах тохиолдолд устгах даалгавартай чиглэн гарсан байна.



  Өмнө нь Японы болон Зүүн-Хятадын тэнгис руу ийм төрлийн 3 сөнөөгч хөлөг онгоцыг явуулах талаар мэдээлж байсан. Мөн Япон улсын БХЯ-анд "Пэтриот" (РАС-3) ЗПЦ (Зенитийн Пуужингийн Цогцолбор)-ыг байршуулсан бөгөөд адил ЗПЦ-г Сакисима бүлэг арлуудын өмнөд хэсгийн Исигаки болон Мияко арлууд руу явуулсан байгаа.



No comments:

Post a Comment