Sunday, February 7, 2016

Умард Солонгос хиймэл дагуултай пуужин хөөргөлөө

  Улаанбаатарын цагаар өглөний 08:00 цагт "Кванмёнсон-4" хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөн тухай Үндэсний Сансрын Удирдлагын гаргасан албан ёсны мэдэгдлийг БНАСАУ-ын Төв телевиз дамжууллаа.



  "2-р сарын 7-ны өдөр 09:00 (Улаанбаатарын цагаар 08:00)-д сансраас Дэлхийг ажиглах зориулалттай "Кванмёнсон-4" хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө. Энэ нь Умард Солонгосын шинжлэх ухаан болон технологийн хөгжлийн үр дүн юм",-гэжээ.
  Хиймэл дагуул дээр хэмжүүрийн болон бусад тоног төхөөрөмжүүд байгаа тухай мэдээлсэн байна.
  Умард Солонгос нь ням гарагийн өглөө "Сохэ" сансрын буудлаас баллистик пуужинг харважээ. 10 минутын дараа уг пуужин нь японы Окинава мужийн дээгүүр нисэн өнгөрсөн. АНУ-ын талаас БНАСАУ-ын пуужин нь Шар тэнгисийн дээгүүр урд зүгт чиглүүлсэн харвсан гэсэн байна.


  Өмнөд Солонгосын БХЯ-ны мэдээлж байгаагаар пуужинг хөөргөснөөс хойш хэдэн минутын дараагаар өмнөд солонгосын Чежудо арлын районд хиймэл дагуулын хамгаалалтын хавтан унасан бйна.
  Япон улсын засгийн газрын мэдээгээр БНАСАУ-ын хөөргөсөн пуужингаас тодорхой хугацааны дараагаар 4 хэсэг салан далайд унасан гэжээ. Уг хэсгүүд нь Солонгосын хойгийн өмнөд хэсгээс 150 км-ийн зайд Шар тэнгист, Зүүн-Хятадын тэнгисээс баруун тийш 250 км-т, Японы өмнөд хэсгээс 2000 км-ийн зайд Номхон далайд унасан байна. Пуужингийн хэсгүүд унасан цэгүүдээс харахад өмнө нь Пёньяны мэдэгдэж байсан чиглэлээс ондоо байна гэдгийг онцолжээ.  
  Умард Солонгос улс пуужин хөөргөсөнтэй холбогдуулан НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн хуралдааны зарласан байна.
   Умард Солонгос хэдий хоцрогдмол гэж тооцогддог ч хиймэл дагуулыг сансрын тойрог замд гаргах чадалтай гэдгээ харууллаа.

No comments:

Post a Comment