Өнөөдөр буюу 02-р сарын 10-нд ОХУ-ын Зүүн бүсийн цэргийн тойргийн Буриадад байрлалтай ерөнхий цэргийн армийн холбооны цэргийн өргөн хэмжээний сургуулилт болж өнгөрлөө.
Зүүн бүсийн цэргийн тойргийн хэвлэл-мэдээллийн албаны дарга Александр Гордеевын хэлж байгаагаар "Тус сургуулилтын үеэр орчин үеийн тоон системийн радиорелейны станц, видеоконферецийн хөдөлгөөнт цогцолбор, хиймэл дагуулын холбооны шинэ радиостанцууд мөн төрөл бүлийн холбоны системүүдийг нэгдсэн харилцаа холбооны сүлжээ болгон нэгтгэх боломжтой "Редут-2УС" цогцолборуудыг ашигласан", - гэжээ.
Түүний хэлж байгаагаар 500 гаруй цэргийн албан хаагч болон ойролцоогоор 100 орчим нэгж тусгай техник сургуулилтанд оролцсон байна.
Сургуулилтын явцад хээрийн холбооны зангилаанууд дэлгэн байрлуулж, ерөнхий цэргийн армийн болон анги, нэгтгэлүүдийн холбооны суурин зангилаанууд ашиглагдсан гэжээ. Түүнээс гадна цэргийн холбоочид холбоо, мэдээллийн системүүдийг өнгөлөн далдлах, хамгаалах арга хэмжээнүүдийг мөн бэлдсэн байна.
No comments:
Post a Comment