Хэдхэн хоногийн өмнө хиймэл дагуултай пуужин хөөргөж бүс нутгийн хөршүүд болох Өмнөд Солонгос, Япон болон тэдний холбоотон АНУ-ыг сандаргаад авсан Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун бас нэгэн сюрприз барьжээ.
Саяхан тус улсад болсон "ялагдашгүй" Солонгосын Ардын Армийн цэргийн сургуулилтын үеийн телевизийн сурвалжлагын үеэр "Чхонмахо" (Чхоллима) танкны сонирхолтой дүрс бичлэг гарчээ. "Чхонмахо" танк нь зөвлөлтийн Т-62 танкны лицензийн хувилбар бөгөөд уг дүрс бичлэг дээр үзүүлснээр эсрэг талын илрүүлэх боломжийг бууруулах "стелс" хамгаалалттай болсон байх магадлалтай байна.
Уг "стелс" технологи гэдэг нь өмнө нь хэд хэдэн орнуудад хийгдэж байсан радиолокацын ойлголтыг багасгаж мөн дулааны цацаргалтыг бууруулан танкийг эсрэг талын танк, нисэх онгоц болон танк эсэргүүцэх залуурт пуужингуудын дулааны болон хэт ягаан туяаны онилгоонд илрүүлэгдэх харагдацыг бууруулдаг тусгай даавуун эдлэл бололтой.
Энэ нь умард солонгосын арми өөрийн цэргийн техникүүдийн технологийн хоцрогдлыг нөхөх гэсэн оролдлого болов уу. Учир нь тус улсын цэргийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд дэлхийн 1980-аад оны түвшинтэй дүйж очдог юм байна.
No comments:
Post a Comment