1-р сарын 30-ны өдөр буюу өнгөрсөн бямба гарагт сирийн Хмеймим агаарын бааз дээрх оросын агаарын бүлэглэлийн бүрэлдэхүүн Оросын АСХ (Агаар-Сансрын Хүчин)-ний 4 ширхэг цоо шинэ Су-35С сөнөөгч онгоцоор нэмэгджээ.
Сири улс руу ОХУ-ын АСХ-нд 2015 оны 10 болон 11-р сард хүлээлгэн өгсөн "03", "04", "05" болон "06" бүхээгний дугаартай (серийн дугаар нь 02517, 02518, 02619, 02620) 4 ширхэг Су-35С сөнөөгч онгоцууд нисэн ирсэн байна.
Олон нийтэд ил болсон мэдээллээр эдгээр сөнөөгч онгоцууд нь оросын Астрахань мужийн Приволжский нисэх онгоцны буудлаас Сири улс руу АСХ-ний Ту-154М агаарын тээврийн нисэх онгоцоор тэргүүлүүлэн нислэг үйлджээ.
Энэ үйл явдал нь Су-35С сөнөөгч онгоцыг Сири улс дэхь оросын агаарын бүлэглэлийн бүрэлдэхүүнд анх удаа оруулж байгаа тохиолдол бөгөөд мөн анх удаа энэ төрлийн нисэх онгоцыг байлдааны бүс нутагт байршуулж байгаа тохиолдол юм байна.
Дээрх 4 ширхэг Су-35С сөнөөгч онгоцууд нь АСХ-нд хүлээлгэн өгсөн даруйдаа Зүүн бүсийн цэргийн тойргийн АЦХ (Агаарын Цэргийн Хүчин)-ий болон АДХ (Агаарын Довтолгооноос Хамгаалах) 11-р армийн 303-р торгон цэргийн холигдмол агаарын дивизийн 23-р сөнөөгч агаарын хороонд шилжсэн юм байна.
2016 оны 1-р сард Приволжскийн нисэх онгоцны буудал дээр хийсэн дээрх 4 ширхэг Су-35С сөнөөгч онгоцны гэрэл зургууд тавигдсан бөгөөд анх удаагаа идэвхитэй сарнилт үүсгэгч Л-265М10 цогцолборын шинэ контейнеруудыг тоноглосон байсан юм. Л-265М10 контейнер нь Су-35С сөнөөгч онгонцы радио электрон эсэргүүцлийн Л-1750М10-35С "Хибина-М" цогцолборын бүрэлдэхүүнд ордог боловч сүүлийн үеийн энэ төрлийн жагсаалын нисэх онгонцуудад ажиглагдаж байгаагүй.
Гэрэл зургуудаас харахад Сири улс руу очсон Су-35С-ийн дөрвөл нь Л-265М10 контейнертэй байна. Оросууд ээлжит шинэ зэвсгийн туршилтаа явуулах бололтой. Гагцхүү хэн дээр гэдэг нь асуултын тэмдэг хэвээр үлдэж байна.
Нислэгийн маршрут |
No comments:
Post a Comment