Өмнөд Солонгосын засгийн эрхийг барьж байгаа Саенури намын дарга өнөөдөр хэлсэн үгэндээ Умард Солонгосын пуужингийн болон цөмийн хөтөлбөрийн заналхийлэлийн улмаас АНУ-ын ПДХС (Пуужингийн Довтолгооноос Хамгаалах Систем)-ийг өөрийн нутаг дэвсгэр дээр байршуулах ёстой гэжээ.
Саенури намын дарга Ким Му-Сунг Өмнөд Солонгос улс нь америкийн THAAD буюу ПДХС (Пуужингийн Довтолгооноос Хамгаалах Систем)-тэй болох тал дээр илүү алсыг харсан бөгөөд түрэмгий байр суурьтай болох цаг болсон гэжээ.
"Бид Умард Солонгосын цөмийн асуудалд идэвхгүй хариу үйлдэл хийхээ зогсоох хэрэгтэй", - гэж намын албан ёсны төлөөлөгчидтэй уулзах үеэрээ хэлсэн бөгөөд Өмнөд Солонгосын иргэдий амь нас Умардын цөмийн хөтөлбөрийн улмаас аюулд орж байгааг гэдгийг онцолжээ.
Өнгөрсөн сард Умард Солонгос өөрийн анхны устөрөгчийн бөмбөгөө амжилттай туршсан тухай мэдэгдлийн дараагаар Өмнөдөд ПДХС-ийн асуудал эргэн хүчтэй яригдаж эхэллээ.
Өнгөрсөн сард БНСУ-ын БХЯ-ны сайд Хан Мин-Ку хэлэхдээ Өмнөд Солонгос улс нь үндэсний аюулгүй байдлыг хангах үүднээс ТНААD-ыг байршуулах талаар авч үзэх шаардлагатай гэсэн юм.
ТНААD нь баллистик пуужинг устгахад зориулагдсан хөтөлбөрийн хүрээнд зохион бүтээгдсэн. Харин Өмнөд Солонгост ТНААD-ыг байршуулах тал дээр БНХАУ-ын засгийн газар эрс эсэргүүцсэн байр суурьтай байдаг бөгөөд энэ тухайгаа олон удаа мэдэгдэж байсан юм байна. БНХАУ-ын үзэж байгаагаар ТНААD-ын радарын систем нь хятадын эх газар дэхь цэргийн байгууламжуудыг хянах боломжтой хэмээн болгоомжилж байгаа юм.
Thaad vs c400 ali n iluu ym boloo
ReplyDelete