Tuesday, February 2, 2016

НАТО-гийн хар дарсан зүүд :"Искандер" 9К720 тактикийн пуужингийн цогцолбор

  Өнөөдөр та бүхэндээ Оросын "Искандер-К" ОТПЦ (Оператив Тактикийн Пуужингийн Цогцолбор)-г танилцуулж байна.



  Уг цогцолбор нь ПДХС (Пуужингийн Довтолгооноос Хамгаалах Систем)-ийн ажиллагааг маш хүндрэлтэй болгох траекторийн дагуу төрөл бүрийн залуурт пуужингуудыг хэрэглэх чадвартай орчин үеийн цохилтын зэвсэглэлийн цогцолбор юм.
  "Искандер"-ийг төрөл бүрийн зэвсэглэлээр тоноглох боломжтой байдаг учраас заримдаа "пуужингийн цогцолборын төрөл"  гэж нэрлэгддэг. 1980-аад оны сүүлээр боловсруулагдаж эхэлсэн бөгөөд анх 1999 онд нийтэд ил үзүүлж 2006 онд зэвсэглэлд авсан. Хуурай замын цэргийн "Точка-У" болон "Ока" пуужингийн цогцолборуудын залгамжлагч бөгөөд тэднээс үзүүлэлт болон тактикийн боломж, чадвараараа хамаагүй илүү.


  2007 оноос эхлэн зэвсэгт хүчинд нийлүүлэгдэж эхэлжээ. 2013 оноос эхлэн "Искандер"-ийг өмнөх шигээ хэсэгчилж биш харин шууд бригадын техникийн бүрэлдэхүүнээр худалдаж авч эхэлсэн юм байна. Батлан хамгаалахын улсын захиалгын төлөвлөгөөгөөр 2020 он хүртэл хуурай замын цэргийн хүчинд хамгийн багадаа 120 цогцолбор (10 ширхэг бригадын бүрэлдэхүүн) нийлүүлэгдэнэ. 
  "Искандер" нь өөрөө явагч харвах төхөөрөмж дээр тоноглогддог. Дугуйт явах эд ангийн битүү их бие дотор 2 пуужин байрлана. "Искандер"-ийн хувилбаруудаас хамаарч янз бүрийн төрлийн пуужин ашиглагддаг. Нийтдээ "Искандер-М", "Искандер-Э" болон "Искандер-К" гэсэн 3 хувилбар бий.


  Зарим мэдээгээр пуужингуудыг нислэгийн төгсгөлийн хэсэгт өөрчлөлт оруулах бололцоо олгох системээр (радиолокацын эсвэл хараа-зүйн) тоноглох боломжтой. Энэ нь пуужингийн цохилтын нарийвчлалыг нислэгийн төгсгөл хэсэгт онилсон цэгийн орчимд 1-2 метрийн радиус хүртэл өндөрсгөх бөгөөд шаардлагатай үед байг гадны оролцоогүйгээр устгах чадвартай (гаднаас байг заахгүй болон сансрын байр зүйн системийг ашиглахгүйгээ). Дэлхий дээр өөр ямар ч тактикийн баллистик пуужинд ийм боломж байхгүй.
  Тусгалын зай 400-500 км (дунд болон бага тусгалтай пуужингуудын 1987 оны гэрээгээр хязгаарласан тусгалын дээд хэмжээ), пуужингийн жин 3800 кг, үүнээс 480 кг нь байлдааны хэсэг. 



  9М723-1 пуужингийн өмнөх загваруудаасаа ялгарах зарчмын гол ялгаа нь "квазибаллистик" нислэгийн траектори юм. Энэ нь пуужинг бүх нислэгийн туршид аэро болон хийн динамик залууруудыг ашиглан удирдах боломжтой гэсэн үг. Ингэснээр цохилт өгч буй байг өндөр нарийвчлалтайгаар онилоод зогсохгүй ПДХС-ын радарууд түүний баллистик траекторийг урьдчилан тооцоолох боломжгүй болж амдан устгахад маш хүндрэлтэй болно.


 Хамгийн нууцлагдмал хувилбар болох "Иснкандер-К" (2007 онд туршигдсан)цогцолбор маш их сонирхол татдаг. Уг цогцолбор нь орчин үеийн Р-500 далавчит пуужинг харвах боломжтой байдаг. 


  2015 оны 9-р сарын сүүлээр ХБНГУ-ын нутаг дэвсгэр дээр америкийн В-61-12 байршуулах шийдвэр гарсантай холбогдуулан ОХУ-ын Калининград мужид "Искандер" ОТПЦ-г шилжүүлэн байршуулахаар төлөвлөгдөж байгаа. Бараг устгах боломжгүй уг цохилтын зэвсэглэлийг Европт байршуулах тал дээр НАТО маш эмзэг ханддаг нь "Искандер"-ын боломж, бололцоог үнэлсэн хамгийн том үнэлгээ бизээ.

2 comments:

  1. Маш сонирхолтой шинэлэг мэдээлэл... талархаж б.а

    ReplyDelete
  2. Манай улсад зориулаад нэг бригадыг улаан-үдэд зоочихсон байх чинь

    ReplyDelete