2016 онд шинэ С-500 "Прометей" ЗПЦ (Зенитийн Пуужингийн Цогцолбор)-ын туршилтын загваруудыг үйлдвэрлэж дуусах бөгөөд урьдчилсан туршилтууд хийгдэж эхэлнэ гэж ОХУ-ын Цэрэг-аж үйлдвэрийн хорооны шинжээч нарын зөвлөлийн гишүүн Виктор Мураховский мэдэгджээ.
-Энэ нь агаарын довтолгоооны хэрэгслүүдийн эсрэг, мөн түүнчлэн тив алгасах баллистик пуужингийн эсрэг болон ойрын сансрын орон зайд үйлчлэх боломжтой уг шинэ үеийн цогцолбор. Өмнөх цогцолборуудын бүх шилдэг ололтуудыг өөртөө агуулаад зогсохгүй агаарын, пуужингийн болон сансрын довтолгооноос хамгаалах салбарт цоо шинэ боломж бололцоог нээж өгч байгаа, - гэдгийг Мураховский онцолжээ.
С-500 "Прометей" ЗПЦ |
"Алмаз-Антей" Агаарын довтолгооноос хамгаалах концерн С-500 "Прометей" цогцолбор дээр 2010 оноос эхлэн ажиллаж байгаа юм. Уг цогцолборын техникийн нөхцөлд бие даан дунд тусгалын баллистик пуужингуудыг, мөн түүнчлэн нислэгийн траекторын дунд болон эцсийн хэсэгт явж байгаа тив алгасагч баллистик пуужингуудыг амдан устгах, дуунаас хэт хурдан далавчит пуужингуудыг болон 5 М-ээс дээш хурдтай агаарын бай, сансрын аппаратуудыг устгах боломж хийгдэж өгсөн.
С-500-ийн үндсэн илрүүлэлтийн систем нь стелс-технологийн үйлчлэл нөлөөлөхгүй Х-цар хүрээнд ажиллах идэвхитэй үечилсэн антенны сараалжтай радар байдаг. Байг илрүүлэх төлөвлөгдсөн алслалт 850 км, устгах алслалт 600 км. ОХУ-ын АСХ (Агаар-Сансрын Хүчин)-ийн ерөнхий командлагчийн орлогч дэслэгч-генерал Сергей Разыграев өмнө нь хэлсэн үгэндээ С-500 нь ойрын сансрын орон зайд пуужинг устгаж чадах учраас стратегийн ПДХС (Пуужингийн Довтолгооноос Хамгаалах Систем)-ийн бүрэлдэхүүн хэсэг болно гэж байсан юм.
2014 онд уг шинэ цогцолборын алсын тусгалтай амдан устгагч пуужинг амжилттай туршиж байжээ.
No comments:
Post a Comment