Манай блогийн уншигчийн бэлтгэсэн нийтлэлийг та бүхэндээ хүргэж байна. ХАЧА (Хятадын Ардын Чөлөөлөх Арми) нь 7-н цэргийн тойргоо өөрчлөн, шинэчилж 5 байлдааны
тойрогтой боллоо.
Энэ нь 2015 оны 9-р сарын 3-нд болсон цэргийн парад нь дээр Ши Жинпины зарласан 300000 цэргийн цомотголын хүрээнд явагдаж байгаа цэргийн шинэчлэл юм. Зөвхөн нэр, харьялах газрыг нь өөрчлөхөөс гадна таних тэмдэг, үүрэг даалгавар зохион байгуулалтын хувьд шинэ өөрчлөлт гарсан юм.
Энэ нь 2015 оны 9-р сарын 3-нд болсон цэргийн парад нь дээр Ши Жинпины зарласан 300000 цэргийн цомотголын хүрээнд явагдаж байгаа цэргийн шинэчлэл юм. Зөвхөн нэр, харьялах газрыг нь өөрчлөхөөс гадна таних тэмдэг, үүрэг даалгавар зохион байгуулалтын хувьд шинэ өөрчлөлт гарсан юм.
Таван байлдааны тойрог нь стратегийн байрлалаас
хамааран цэрэг, улс төр, эдийн засаг, газар зүйг харгалзан үзэж стратегийн төлөвлөгөө, биелүүлэх
стратегийн үүрэг даалгавар дээр суурилан хувиарласан цэргийн бүс газар
юм.
Өмнөх долоон
тойрогтой харицуулахад байлдааны тойрог болгон өөр өөрийн агаарын тээврийн дивиз,
урьдчилан хамгаалах дивиз, бөмбөгдөгч нисэх онгоцны агаарын дивизтэй юм.
Дайны
хамрах хүрээ тухайн байлдааны бүсээс гарсан тохиолдолд бусад тойргийн анги
салбарыг командлах боломжтой болж байгаа юм.
Тухайн цэргийн тойрог доторх бэлтгэл сургуулилт болон хээрийн сургуулилтыг өөрсдөө хариуцна.
Байлдааны
бүсд хамрагдах газар, усны хилийн хамгаалалтыг бие даан хариуцна. Нэмэгдэж ар талын (зэвсэг техник, эд
хэрэгсэл) 2
бригад, интернет мэдээллийн дайны бригад,
десантын бригад орно.
1.
Зүүн бүсийн цэргийн тойрог
Хятадын зүүн хэсгийн далайтай хиллэсэн бүс нутаг болох
Жансу, Шанхай, Жэжан, Фүжэн, Жанши, Анхуи гэх зургаан муж, хотыг хамрах юм.
Үүрэг нь:
- Амерк, Японы халдлагаас сэргийлэх, Дяоюйдао арлын асуудлыг шийдвэрлэх
- Тайваны тусгаар тогтхохоос сэргийлэх, Тайваны газар нутгийн тайван байдлыг хариуцах.
- Хятадын
хамгийн баян гурван (Жансу,
Шанхай, Жэжан) бүсийн
аюулгүй байдлыг хамгаалах.
Энэ газар нутагт нь Хятадын тэнгисийн цэргийн хүчний (ТЦХ) 1/3, Агаарын
цэргийн хүчний (АЦХ) 1/3, хуурай замын цэргийн 1/4, Хятадын гол цөм болсон газрыг хамгаалж байна.
2.
Өмнөд бүсийн цэргийн тойрог
Хятадын урд зүгийн далайтай хиллэсэн бүс нутаг болох Хүбэй, Хүнан, Гуандун, Гуанши, Хайнан зэрэг таван мужий хамарсан.
Тойргийн төв нь: Гуанжоу хот
Тойргийн командлагч: Ван Жяочэн
Улс төрийн комиссар: Вэй Лян
Хятадын урд зүгийн далайтай хиллэсэн бүс нутаг болох Хүбэй, Хүнан, Гуандун, Гуанши, Хайнан зэрэг таван мужий хамарсан.
Тойргийн төв нь: Гуанжоу хот
Тойргийн командлагч: Ван Жяочэн
Улс төрийн комиссар: Вэй Лян
Үүрэг нь:
- Өмнөд Хятадын Тэнгисийн газар нутгийн бүрэн бүтэн байдалыг хариуцах
- Сувдан гурвалжин болон Макао зэрэг газар нутаг дайны цагт дайралтанд өртөхөөс хамгаалах
- Дайны цагт Өмнөд хятадын тэнгисийг хамгаалалтанд авах
- Тайваны асуудлийг шийдврлэхэд туслах
Урд тойрог нь зүүн тойргийн дараагаар орох хоёр дахь чухал бүс
нутаг
3.
Баруун бүсийн цэргийн тойрог
Хятадын зүүн бүс нутаг болох Шинжан, Төвд, Хөх нуур, Гансү, Нинша, Шианши, Сичуан, Чунчин, Юиннан, Гуижоу зэрэг арван муж, хотыг хамарсан хятадын газар нутгийн тал хувийг хамарна.
Тойргийн төв нь: Өрөмч хот
Тойргийн командлагч: Жао Жунци
Улс төрийн комиссар: Жу Фуши
Үүрэг нь:
Хятадын зүүн бүс нутаг болох Шинжан, Төвд, Хөх нуур, Гансү, Нинша, Шианши, Сичуан, Чунчин, Юиннан, Гуижоу зэрэг арван муж, хотыг хамарсан хятадын газар нутгийн тал хувийг хамарна.
Тойргийн төв нь: Өрөмч хот
Тойргийн командлагч: Жао Жунци
Улс төрийн комиссар: Жу Фуши
Үүрэг нь:
- Гол үүрэг нь Баруун бүс нутагийн уудам хил хязгаарийн аюулгүй байдал болон тогтвортой байдалыг хамгаалах
- Террорист үйл ажиллагаатай тэмцэх. Жишээ нь: Уйгарийн дорнод Туркестан, Төвдийн салан тусгаарлах хөдөлгөөн
- Зүүн өмнөд азийн газар нутгийн тогтвортой байдал
- Дундад ази болон, Орос улстай хамтран гадаадын дайснаас сэргийлэх
4.
Умард бүсийн цэргийн тойрог
Хятадын
хойд бүс нутаг болох Хэлунжан, Жилин, Леонин, Өвөр Монгол зэрэг дөрвөн мужыг
хамарна.
Үүрэг нь:
- Хойд солонгосийн одоогийн байдал болон тогтвортой байдлыг хэвээр хадгалах
- Орос болон Монгол улстай найрсаг хамтын ажиллагааг хэвээр хадгалах
5.
Төвийн бүсийн цэргийн тойрог
Хятадын төв бүс нутаг болох Бээжин, Тэнжин, Хэбэй, Хэнан, Шандун, Шанши зэрэг зургаан муж хотыг хамрана.
Тойргийн төв нь: Бээжин хот
Тойргийн командлагч: Хань Вэйго
Улс төрийн комиссар: Инь Фанлун
Хятадын төв бүс нутаг болох Бээжин, Тэнжин, Хэбэй, Хэнан, Шандун, Шанши зэрэг зургаан муж хотыг хамрана.
Тойргийн төв нь: Бээжин хот
Тойргийн командлагч: Хань Вэйго
Улс төрийн комиссар: Инь Фанлун
Үүрэг нь:
- Нийслэлийн аюулгүй байдалыг хангах
- Байлдааны тойргуудад боловсон хүчин бэлтгэх болон дайны цагт тусламж дэмжлэг үзүүлэх.
- Шар далай болон Тянжинээр дамжин Бээжин рүү довтлохоос сэргийлэх
Бээжин нь Умард бүсийн тойрогт хамаараад байх шиг байх юм. Зураг харахад.
ReplyDelete