Wednesday, February 3, 2016

Оросын танкийн шинэ нудрага

  ОХУ-ын Баруун бүсийн цэргийн тойрогт 1-р ТЦТА (Торгон Цэргийн Танкийн Арми)-ийг дахин шинээр байгуулсан тухай Оросын БХЯ-аас мэдээллээ.



  Бүрэлдэхүүнд нь Кантемировын танкийн дивиз болон Таманы мотобуудлагын дивизү мөн бусад анги нэгтгэлүүд оржээ. Шинэ армийн штаб Москва хотын орчимд байрлах юм байна.
  Цэргийн яамнаас мэдэгдэж байгаагаар зэвсэглэлд нь Т-72Б3, Т-80 БҮТ (Байлдааны Үндсэн Танк)-ууд, БМП-2 ЯЦБМ (Явган Цэргийн Байлдааны Машин) болон 130 гаруй нэр бүхий бусад төрлийн мөн хувилбарын байлдааны техникүүд байх юм байна. Мөн уг армийн албан хаагч нар энэ онд тасаг, салаа, рот болон батальоны тактикийн сургуулилтын үеэр 1500 гаруй байлдааны буудлага, мөн түүнчлэн байлдааны бэлтгэлийн төлөвлөгөөт үйл ажиллагаануудад оролцох юм байна.

Т-72Б3


Т-80
БМП-2
  Оросын цэргийн командлагч нар уг үйл явдалд сэтгэл хангалуун байгаа боловч тус армийг бүрэн байлдааны бэлэн байдалд оруулахад дор хаяж 3 жил шаардлагатай гэдгийг онцолж байна. Мөн ЗХУ-ын үед танкийн арми нь дор хаяж 4-5 дивиз, зарим тохиолдолд 10 хүртэл дивизээс бүрддэг байсан бол одооны шинээр бий болгосон 1-р ТЦТА нь ердөө хоёр дивиз болон нэг бригадаас бүрдэж байгаа гэжээ. 
  01-р сарын 12-нд ОХУ-ын БХЯ-ны сайд С.Шойгу тус улсын баруун чиглэлд шинээр 3 дивизийг 2016 онд байгуулна гэж мэдэгдэж байсан. ОХУ-ын БХЯ-аас 2008-2009 онуудад хийсэн шинэчлэлийн явцад тактикийн анги нэгтгэлийн үндсэн нэгж нь бригад болон хувирсан юм. Харин 2013 оноос эхлэн БХЯ-ны шинэ сайд С.Шойгугийн шийдвэрээр буцаан дивиз болгосон юм байна.
  

No comments:

Post a Comment