Wednesday, February 3, 2016

Японы батлан хамгаалахын сайд Умард Солонгосын пуужинг устгах тушаал өгчээ

  Умард Солонгосын пуужинг устгах тушаалыг Япон улсын БХЯ-ны сайд Гэн Накатани өгсөн тухай Япон улсын БХЯ-наас гаргасан мэдэгдэлд өгүүлжээ



  Өчигдөр буюу 02-р сарын 02-нд БНАСАУ (Умард Солонгос)-ын талаас Олон улсын тэнгисийн байгууллага (IMO) болон Олон улсын харилцаа холбооны газарт (ITU)-д 02-р сарын 8-аас 25-ны хооронд Улаанбаатарын цагаар 6:00-аас 11:00 цагийн хооронд хиймэл дагуултай пуужинг хөөргөх тухай мэдэгдэх хуудас өгчээ. Тус пуужин нь НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөлийн хоригийг үл харгалзан Япон улсын өмнөд хэсэг дэхь Сакисима бүлэг арлуудын дээгүүр нисэн өнгөрч болзошгүй байгаа юм байна.


  "Хэрвээ пуужин манай газар нутаг дээр унах нь батлагдвал ард иргэдийнхээ амь нас болон эд хөрөнгөнд хохирол учруулахаас сэргийлж пуужингийн эсрэг шаардлагатай бүх арга хэмжээг авах болно", - гэж тус яамны мэдэгдэлд анхааруулжээ. Тушаалын хүчинтэй хугацаа 02-р сарын 25 хүртэл хүчинтэй боловч сунгагдаж болох юм байна.
  Япон улсын БХЯ-наас пуужинг агаарт байхад нь "Иджис" галын удирдлагын системтэй мина зөөгч хөлөг онгоцон дээр суурьлуулсан SM-3 амдан устгагч-пуужингаар эсвэл "Пэтриот" (Patriot, PAC-3) ЗПЦ (Зенитийн-Пуужингийн Цогцолбор)-ын тусламжтайгаар устгахараа төлөвлөж байгаа гэдгийг онцолсон байна.


No comments:

Post a Comment