Өнөөдөр та бүхэндээ ОХУ-ын АСХ (Агаар-Сансрын Хүчин)-ий 4++ үеийн Су-35С сөнөөгч онгоцыг танилцуулж байна.
Су-35С нь оросын олон төрлийн зориулалттай хэт маневрлах 4++ үеийн сөнөөгч онгоц. "4++ үе" гэдэг нь зөвхөн 5 үеийн сөнөөгч онгоцын түвшинд дөхөж ирсэн гэдгийг нь үзүүлж байгаа. Үнэндээ "стелс" технологийг ашиглаагүй л болохоос 5 үеийн сөнөөгч онгоцонд тавигдаж байгаа дийлэнх үзүүлэлтийг хангадаг юм байна.
Су-35С нь Су-27 сөнөөгч онгоцны гүн сайжруулсан хувилбар. 2006 онд туршилтын загвар агаарт ниссэн бөгөөд 2012 онд оросын зэвсэгт хүчинд нийлүүлэгдсэн.
Су-35С сөнөөгч онгоцны гол онцлогууд нь орчин үеийн мэдээллийн-удирдлагын систем, идэвхгүй үечилсэн антенны сараалжтай радиолокацийн станц "Н035 Ирбис" мөн асаалтын плазман системтэй шинэ АЛ-41Ф1С хөдөлгүүрээр тоноглогдсон зэрэг юм байна. "Сухой " ЗБТ (Зохион Бүтээх Товчоо)-ны мэдэгдэж байгаагаар Су-35С-ийн ашиглалтын хугацаа 6000 нислэгийн цаг буюу 30 жил юм байна.
2016 оны 01-р сарын байдлаар ОХУ-ын АСХ-ний зэвсэглэлд 40 ширхэг цуврал үйлдвэрлэлийн Су-35С байгаа. Мөн өнгөрөгч 2015 онд Индонез улсад 12 ширхэг, БНХАУ-д 24 ширхэг Су-35С сөнөөгч онгоцыг нийлүүлэх гэрээ хийгдсэн юм байна.
2016 оны 01-р сарын 30-нд ОХУ-ын АСХ-ий 4 ширхэг Су-35С сөнөөгч онгоцыг Сири дэхь Хмеймим агаарын бааз руу шилжүүлэгдсэн бөгөөд байлдааны нөхцөл байдалд туршихаар төлөвлөж байна.
No comments:
Post a Comment