Оросын цэргийн шинжээч Илья Крамникийн бичсэн нийтлэлийг та бүхэндээ орчуулан хүргэж байна.
Тусгай анхаарлын хүчин
Сирийн АЦХ (Агаарын Цэргийн Хүчин) нь арабын орнууд дундаа хамгийн шилдэг нь гэж үргэлж тооцогддог байсан. Тус улсыг 1971-ээс 2000 онуудад удирдаж байсан өмнөх төрийн тэргүүн Хафез Асад болон цэргийн түүний БХЯ-ны байнгын сайд Мустафа Тлас хоёрын нисэх хүчинтэй холбоотой өнгөрсөн амьдрал нь ч их нөлөөлсөн. Арабын орнуудын АЦХ-г 1967 онд Израильтай хийсэн 6 хоногийн дайны үеэр амссан сүйрлийн нүдээр хардаг бол дараа дараачийн мөргөлдөөнүүдэд израилийн АЦХ-ний техникийн болон шуурхай ажиллагааны давуу талыг үл ажран сирийн нисэгчид хөрш араб орнуудтай харьцуулахад илүү сайн бэлтгэл болон өндөр зохион байгуулалтаараа ялгарч байсан.
1980-аад оны сүүлээс эхлэн сирийн АЦХ-ний хөгжил зогссон: ЗХУ задарсны дараа тус улс нь хөнгөлөлттэй (заримдаа үнэгүй) нөхцлөөр цэргийн техник авах боломжгүй болсон, зах зээлийн үнээр шинэ нисэх онгоц худалдан авах чадвар Сирийн эдийн засагт байгаагүй юм. Гэсэн хэдий ч энэ талаар Дамаск санаа зовсон шинжгүй байсан: муу ч гэсэн энх тайвны хэмжээнд хүртлээ тогтворжсон Израиль болон Сири улсын хоорондын харьцаа нь ирээдүйд болзошгүй дайны тухай бодохгүй байх боломж олгосон, харин болох магадлал өндөртэй дотоодын мөргөлдөөнүүдэд өмнө нь 1980-аад онуудад нийлүүлэгдсэн, тухайн үедээ орчин үеийн гэж тооцогддог байсан цохилтын Су-24МК, Су-22М4, МиГ-23БН болон МиГ-23МЛ, МиГ-29 сөнөөгч онгоцууд хангалттай байсан юм.
Гэсэн хэдий ч 2000 оны эхээр Сири улс Оросын тусламжтайгаар өөрийн АЦХ-нийг шинэчлэх боломжийг авч үзэж байсан бөгөөд тэр дундаа сирийн цэргийнхэн Су-27 сөнөөгч онгоцыг авах сонирхолтой байсан боловч энэ загварын нисэх онгоцуудыг Дамаскт нийлүүлсэн мэдээлэл батлагдаагүй. Агаарын техникийн салбар дэхь эргэн сэргэсэн хамтын ажиллагааны хүрээнд бодитоор хийгдсэн ажил нь одоо байгаа нисэх онгоцууд болон вертолётуудыг засварлахад чиглэсэн юм. Байлдааны бэлтгэлийн боломж мөн багассан бөгөөд энэ нь дараа нь хохирлын хэмжээнд нөлөөлсөн - нисэгчид илүү сайн бэлтгэлтэй байсан бол хамаагүй бага байх боломжтой байсан.
Moskow Defence Brief сэтгүүлийн 2012 оны 4-р дугаарт Михаил Барабановын Russian Interests in Syria: Myths and Reality нийтлэлд 2007 онд 12 ширхэг МиГ-29М/М2 сөнөөгч онгоц болон 8 ширхэг МиГ-31Э амдан сөнөөгч онгоцуудыг нийлүүлэх хоёр гэрээ хийгдсэн гэж мэдээлж байсан юм. Харин 2012 оны эхэнд өндөр цэцтэй зэвсэг ашиглах боломжтой 36 ширхэг сургалтын-байлдааны Як-130 нисэх онгоцнуудыг нийлүүлэх гэрээ хийгдсэн. Дээрх гэрээнүүдийн дүнд 2010 онд Сирийн АЦХ-ий техник хангамж хуучирсан МиГ-21 болон МиГ-23-уудын анхны загваруудыг зэвсэглэлээс хассаны дараа эрс өөрчлөгдөнө гэж тооцогдож байжээ.
Гэсэн ч дээрх төлөвлөгөөг биелүүлж чадаагүй: эхлээд Дамаск санхүүгийн асуудалтай тулгарсан бол тун удалгүй иргэний дайн болж хувирсан эмх замбараагүй байдал эхэлсэн нь сирийн АЦХ-г одоо байгаа хэмжээнд байлдааны бэлэн байдлыг нь хангаж байх асуудал илүү чухал болон хувирсан юм.
Сүүлийн МиГ хүртэлх дайн
2011 онд эхэлж 2012-2013 онуудад тус улсын нийт нутаг дэвсгэрийг хамарсан байлдааны ажиллагаанууд нь Дамаскийг өөрийнх нь мэдэлд байсан бүх нөөц бололцоог, тэр дундаа хоцрогдсон техникүүдийг ашиглахаас өөр аргагүй болгосон юм. Засгийн газрын эсрэг хүчний эзэлж авсан агаарын баазууд дэхь арваад тооны нисэх онгоц болон вертолётууд эсрэг талын гарт орсон ч гэсэн ихэнхдээ зүгээр л тоо бөглөж байсан хуучирсан техникүүд байжээ. Нисэх боломжтой бараг бүх техникүүд тун удалгүй Мезе (Дамаск), Шайрат (Хомс), аль-Тайяс (Пальмирагийн орчимд), Квайрис (Алеппогийн районд) болон Латакия, Дейр аз-Заурын орчим дэхь агаарын базууд дээр буюу тус улсын төв болон баруун хэсэгт төвлөрсөн юм.
Байлдааны ажиллагаануудын үеэр амдан сөнөөгч МиГ-25П (2011 он гэхэд байлдаах чадвар нь эргэлзээтэй байсан ба энэ дайны үеэр түүнд устгах бай байгаагүй)-ээс бусад бүх төрлийн нисэх онгоцууд ашиглагдаж байсан. Сирийн АЦХ их хэмжээний хохирол амссан - зарим эх сурвалжуудын мэдээгээр 130 гаруй ширхэг нисэх онгоц болон вертолёт жагсаалаас гарсан гэх боловч эргэлзээтэй.
ОХУ-ын АСХ (Агаар-Сансрын Хүчин)-ий офицерууд цэрэг-техникийн хамтын ажиллагааны хүрээнд Сирид томилолттой байх үеэрээ сирийн агаарын техникийн хохирлын хэмжээг судлаж байхдаа террористуудын видеороликнуудад нэг техникийг устгахдаа янз бүрийн камераар, янз бүрийн зайнаас болон чиглэлээс видео бичлэг хийж дараагаар нь олон болгож үзүүлдэг байсан гэдгийг баталж байсан. Террористууд болон босогчдын хувьд устгагдсан нисэх онгоц болон вертолётнуудын төлөө их хэмжээний шагнал олгодог байсан учраас ийм арга хэрэглэж байжээ.
Бүх баримтуудыг цуглуулан дүн шинжилгээ хийвэл Сирийн АЦХ-ний нийт байлдааны хохирол буюу эсрэг талын АДХ (Агаарын Довтолгооноос Хамгаалах) хэрэгсэл, осол, байлдааны үеийн гэмтэл зэргүүдийн улмаас буцаж ирээгүй техникүүдийн тоо 40 гаруй вертолёт - дийлэнх нь тээврийн болон олон төрлийн зориулалттай янз бүрийн хувилбарын Ми-8/Ми-17, мөн 2 ширхэг Ми-25 (Ми-24Д вертолётны экспортын хувилбар), 25-30 ширхэг байлдааны онгоц байна. Нисэх онгоцуудын хувьд янз бүрийн хувилбарын МиГ-21 сөнөөгч онгоц 10 орчим ширхэг, сургалтын-байлдааны L-39, тэр дундаа дайрагчийн даалгавар гүйцэтгэхэд зориулсан L-39ZA нисэх онгоц 6 эсвэл 7 ширхэг, 4 ширхэг сөнөөгч-бөмбөгдөгч МиГ-23БН (Туркийн АЦХ-ний 2014 оны 03-р сарын 23-нд устгасан нэг ороод) нисэх онгоц, 1 ширхэг сөнөөгч МиГ-23МЛ нисэх онгоц, 5 ширхэг сөнөөгч-бөмбөгдөгч Су-22М нисэх онгоц болон 3 ширхэг тактикийн бөмбөгдөгч Су-24МК (Израилийн АДХ хүчний 2014 оны 09-р сарын 23-нд устгасан нэг ороод) нисэх онгоцууд байна.
Одоогийн байдлаар 1970-1980 онуудад Франц улсаас худалдаж авч байсан SA-342 Gаzelle вертолётнуудын хохирлын баталгаатай мэдээлэл байхгүй байна. Магадгүй Барууны тавьсан хоригийн улмаас сэлбэг байхгүй учраас ашиглагдаагүй байж болох юм.
МиГ-29 сөнөөгч онгоцууд мөн ямар нэгэн хохирол амсаагүй - энэ нь уг нисэх онгоцнуудыг цохилтын даалгаварт ашиглах нь хязгаарлагдмал бөгөөд террористуудын хувьд хүрэх боломжгүй өндөрт нисэж байсантай холбоотой байх.
Ямар ч байсан нийт хохирлын хэмжээ хангалттай их байна: Сирийн арми дайн эхлэхээс өмнө байсан Ми-8/17 вертолётнуудын бараг талыг мөн нисэх боломжтой байлдааны нисэх онгоцныхоо нийт 15%-ийг алдсан байна.
Мэдэгдээгүй баатарлаг гавьяа
Сирийн АЦХ-ний үйл ажиллагааг баатарлаг гавьяа гэж нэрлэхэд хэтрүүлсэн болохгүй. Сэлбэг, орчин үеийн хэрэгсэл, түлш хангалтгүй байх үед ажиллах нөөц боломж нь хэтэрсэн нисэх онгоцтой, сайтар бэлтгэгдэж чадаагүй нисгэгчидтэй ч гэсэн сирийн цэргийн нисэх хүчин өөрт оноогдсон даалгаварыг үргэлжлүүлэн биелүүлсээр ирсэн юм. Заримдаа, МиГ-21 сөнөөгч онгоцууд нисэх зурвасаас хэдхэн зуун метрийн цаана бүгсэн террористуудын миномётын галын доор агаарт хөөрч байсан бүслэгдсэн Дейр аз-Заурт хотых шиг төсөөлөшгүй нөхцөлд байдалд ч гэсэн үүргээ гүйцэтгэж байсан. Энэ үед ямар нэгэн осол болход амь үлдэх боломж маш бага: сирийн АЦХ-ний агаарын-аврах алба сайн хөгжөөгүй, харин террористуудын гарт орсон тохиолдолд тэдний гарт буудуулах нь хамгийн хөнгөн ял болно.
Сэлбэгийн хүрэлцээгүй байдлыг өмнө нь жагсаалаас гаргасан машинуудыг "махлах" замаар, сум хэрэгслийг гар хийцийн агаарын бөмбөг хийх замаар шийдвэрлэж байсан боловч энэ нь хязгааргүй үргэлжлэх боломжгүй байсан юм: зөвлөлтийн хоёрдахь-гуравдахь үеийн нисэх онгоцнууд хэдий завсарлах боломж өндөртэй бөгөөд энгийн байсан хэдий ч шаардлагатай сэлбэг, тоноглолын нийлүүлэлтнээс маш эмзэг хамааралтай учраас сирийн АЦХ гаднаас тусламж авахгүйгээр нэг л өдөр бүхэлдээ байлдааны чадваргүй болж "амьд үлдэгсдийн" ганцаарчилсан нислэгээр хязгаарлагдах түвшинд очих байлаа.
Уг түвшинд очих хугацааг дараах хэдэн хүчин зүйл хойшлуулж байсан. Нэгдүгээрт, эсрэг талын хангамж болон бэлтгэл - террорист бүлэглэлүүд нь хангалттай хэмжээний зэвсэгтэй байсан ч гэсэн орчин үеийн хөдөлгөөнт зенитийн пуужингийн цогцолборуудтай болж чадаагүй (энэ нь лалын хэт даврагч болон сөрөх хүчнүүдийн цаад тэтгэлэг олгогч нар дараа нь өөрсдөө эрсдэлд орж болзошгүй гэдгийг гадарласантай холбоотой байх). Лалын дайчдын АДХ үндсэн хэрэгсэл нь энгийн галт зэвсэг болон маш хязгаарлагдмал тооны, хуучны зенитийн пуужингийн цогцолбортой бага калибрийн зенитийн артиллери байсан юм. Иймэрхүү гар хийцийн АДХ хэрэгслийн багийн бэлтгэл маш муу байсан учраас энэ нь сирийн нисэгчдийн хангалтгүй бэлтгэлийг нөхөх бололцоо олгож нэг бай руу олон дахин дайралт хийх боломжтой болгожээ.
Хоёрдахь том хүчин зүйл нь гаднаас ирсэн буюу юун түрүүн Оросын цэргийн тусламж. 2012 онд эхэлж дараачийн 2 жилийн туршид улам өргөн хэмжээтэй болж байлдааны чадварыг бууралтын эрчийг удаашруулж, дараа нь бүрэн зогсоосон юм. Хамгийн чухал үүргийг сэлбэг, хэрэгслийн нийлүүлэлт, газар дээрх цэргийн зөвлөхүүдийн зохион байгуулалтын тусламж болон оросд нислэгийн, техникийн мөн командын бүрэлдэхүүнийг дахин бэлтгэх үйл ажиллагаанууд нь гүйцэтгэсэн.
Ийм нөхцөл байдалд сирийн агаарын хүчин бүслэгдсэн баазуудыг дэмжихээс эхлээд нарийвчилсан цохилт өгөх гэсэн бараг бүх байлдааны даалгаваруудыг гүйцэтгэж байсан. Зарим мэдээгээр Оросоос авсан удирдлагатай агаарын бөмбөгтэй тактикийн Су-24МК бөмбөгдөгч онгоцны 2014 оны 03-р сард хийсэн байлдааны нислэгээр 2013 онд террористуудын эзэлсэн эртний Крак де Шевалье цайзын хувь заяа шийдэгдсэн байдаг. Өндөр цэцтэй агаарын бөмбөг нь бэхлэлтэнд нүх гаргаж, түүгээр нь сирийн тусгай хүчнийхэн цайзад нэвтрэн орж террористуудыг устгасан. Энэ нь эртний түүхийн дурсгалт цайзыг хадгалж үлдэх боломж олгосон юм: сирийн армийн хувьд хэвшил болсон олон хоногийн артиллерийн цохилт цайзыг нуранга болгон хувиргах байсан. Сирийн АЦХ нь өөрсдийн явган цэргийг хамгаалалт болон давшилтанд үр дүнтэй дэмжих чадвартай Дамаскийн мэдэлд байсан цорын ганц хүчин байсан боловч хохирлын болон физик элэгдлийн улмаас байлдааны бэлэн байдалд байсан машины тоо тасралтгүй буурч, уг галын дэмжлэгийг цаашдын хувь заяаны тухай эргэцүүлэхээс өөр аргагүй болсон юм.
Сирийн АЦХ-ний гол нь асуудал нь тагнуул болон байг зааж өгөхөд оршиж байсан. Эсрэг талыг шуурхай илрүүлж агаараас цохилт өгөх нь маш өндөр үр ашигтай байсан боловч орчин үеийн тагнуулын хэрэгсэл хангалтгүй нь улмаас ийм маягийн амжилт ховорхон тохиолддог. Бага хэмжээний хөдөлгөөнт анги нэгтгэлүүдийг идэвхитэй ашиглаж маневрласан дайны тактикийг баримталсан террористууд агаарын цохилтооос гарж сурсан бөгөөд цөөн тооны сирийн дрон болон тагнуулын нисэх онгоцууд нь тэдний шилжилт хөдөлгөөнийг цаг тухайд нь илрүүлж чадахгүй байсан юм. Тус бүс нутагт оросын агаарын бүлэглэл гарч ирснээр энэ нөхцөл байдал өөрчлөгдсөн.
Дайн харилцан амжилттай явагдаж, террористуудын дайралтыг нэг газар няцааж чадсан сирийн арми өөр хэсэгт нь ухрахаас өөр аргагүй болсоор 2015 оны зун гэхэд нөхцөл байдал хурцдмал болж ирсэн. Яг энэ үед л нөхцөл байдлыг эрс өөрчилсөн оросын цэргийн ажиллагаа эхэлсэн билээ.
Шинэ нөхцөл байдал
2015 оны 09-р сарын 30-нд албан ёсоор эхэлсэн ОХУ-ын АСХ-ний ажиллагаа нь сирийн АЦХ-д амрах боломж олгож бараг бүх орчин үеийн техникүүдийг засвар болон сайжруулалтанд оруулсан юм. Одоо байгаа мэдээллээр сирийн Су-24МК бөмбөгдөгч онгоцууд шинэ онилгооны болон байр зүйн СВП-24 цогцолбор болон бусад тоноглолуудтай болсноор ашиглах байлдааны хэрэгслийн төрөл зүйл ихсэж удирдлагагүй агаарын бөмбөгний нарийчлалыг огцом өсгөх боломжтой болсон. Энэ нь тэдний үр ашгийг огцом өсгөсөн - дахин бэлтгэгдсэн нисгэгчтэй сирийн Су-24 бөмбөгдөгч онгоцууд нислэг бүртээ хэд хэдэн байг устгах боломжтолй болжээ.
Бусад мэдээгээр сирийн МиГ-29 сөнөөгчүүдын хамгийн багадаа нэг хэсэг нь сайжруулагдсан гэх боловч зарим мэргэлжилтнүүүдийн үзэж байгаагаар сайжруулалт хийж байгаа гэсэн нэрийн доор аль 2000 онд Дамаскийн захиалсан МиГ-29М-үүдийг нийлүүлсэн гэх.
Одоогийн байдлаар дүгнэхэд тактикийн Су-24 бөмбөгдөгч онгоцууд нь сирийн АЦХ-ний байлдааны цөмийг бүрдүүлж байгаа бөгөөд энэ төрлийн нисэх онгоцууд нэг хоногт 30 хүртэлх тооны байлдааны нислэг хийж байна. Үүнтэй нэгэн зэрэг бусад төрлийн нисэх онгоцууд бас ашиглагдаж байна: 25-30 ширхэг сөнөөгч-бөмбөгдөгч Су-22М4 нисэх онгоц, мөн тооны МиГ-23БН, МиГ-23МЛ/МЛД болон 50-60 ширхэг гэж таамаглаж байгаа МиГ-21 сөнөөгч онгоцууд. Хуучин техникийн байлдааны нислэгийн тоог мэдээлэл хангалтгүй байгаа учраас тогтоох боломжгүй ч гэсэн голдуу явган цэргийг тулааны талбарт дэмжихэд ашигладаг.
Оросын агаарын бүлэглэлийг оруулсан болон сирийн АЦХ-ний техникүүдийг шинэчилсэн зэрэг нь тулааны талбарт сургалтын-байлдааны L-39 нисэх онгоцнуудын ашиглалтыг огцом багасгах боломж олгосон. Сирийн армийн нисэх хүчний ачаалал ч гэсэн буурсан - тулааны талбарт оросын Ми-24П вертолётнууд гарч ирсэн бөгөөд өргөн тархсан видео бичлэгүүд дээр сирийн Ми-25-уудаас гаднах байдлаараа ялгарахгүй ч гэсэн нисэгчдийн хэт нам өндөрт нислэг үйлдэж байгаа нь маш өндөр түвшинд бэлтгэгдсэн гэдгийг нь харуулж байгаа юм.
Хэдий Москва болон Тегераны талаас ирэх тусламжийн хэмжээ нэмэгдэж байгаа ч гэсэн Сирийн дайны ялалтын тухай яригдах эрт байна. Гэсэн ч хамгийн чухал зүйл нэгэнт болсон: учир нь аядуу сөрөг хүчин ч тэр, лалын хэт даврагчид ч тэр янз бүрийн чиглэлд сирийн засгийн газрын эсрэг томоохон ялалт байгуулч чадаагүй. Башар Асадад захирагдаж байгаа цэргүүд болон сайн дурын зэвсэглэсэн бүлгүүд ухрахаа болиод зогсохгүй Латакия болон Алеппо мужуудын стратегийн чухал районуудыг лалын дайчднаас цэвэрлэж чадсан юм. Гал зогсоох гэрээ зарлагдсаны дараа байлдааны ажиллагаа цаашид хэрхэн явагдах вэ гэдгийг одоогоор хэлэхэд хэцүү, гэсэн ч нөхцөл байдал өөрчлөгдсөн бөгөөд үүнд сирийн АЦХ-ний гүйцэтгэсэн үүрэг маш өндөр байна.
баярлалаа схан нийтлэл ба.
ReplyDeleteHey yagaad medeelel tawixaa bolichixwoo. Gants uzdeg blog maani inactive bolchix gj...
ReplyDelete