Sunday, February 28, 2016

Хятадын шинэ үеийн, пуужинт эргүүлийн хөлөг онгоц

  02-р сарын 24-нд БНХАУ-ын Чежянмужид шинэ үеийн, пуужинт эргүүлийн "Сантянь" хөлөг онгоцыг БНХАУ-ын ТЦХ (Тэнгисийн Цэргийн Хүчин)-д шилжүүлэх ёслолын ажиллагаа болжээ.


  Уг хөлөг онгоц нь хятадын өөрсдийн боловсруулсан пуужинт эргүүлийн хөлөг онгоц бөгөөд бүхээгний дугаар нь "531", хамгийн их урт - 140 метр, өргөн - 16 метр, бүрэн ачаалалтай үеийн усан түрц - 4000 гаруй тонн. Уг цэргийн хөлөг онгоц нь эсрэг талын усан дээрх болон шумбагч онгоцнууд руу дангаараа эсвэл бусад хөлөг онгоцуудтай хамтран дайрахад зориулагдсан бөгөөд алсын зайн илрүүлэлтийн хүчин чадал өндөртэй учраас агаарын довтолгооноос хамгаалах ажиллагааг мөн явуулах боломжтой хятадын тэнгисийн цэргийн хүчний шинэ үеийн цэргийн хөлөг онгоц гэжээ.





No comments:

Post a Comment