Thursday, March 3, 2016

Малайз улс "Паладин"-аар зэвсэглэнэ

  Малайз улсын арми зэвсэглэлдээ 24 ширхэг 155 мм-ийн М109А6 Paladin ӨЯАТ (Өөрөө Явагч Артиллерийн Төхөөрөмж) АНУ-аас авна.


 АНУ-ын армийн илүүдлээс авах болсон тухай defence-blog.com мэдээллээ. Эдгээр ӨЯАТ-үүдийг авснаар малайзын арми өөрийн галын хүчийг салан тусгаарлах хөдөлгөөн явагдаж байгаа Сабахын районд огцом нэмэгдүүлэх боломжтой гэдгийг онцолсон байна. Нийт 24 ширхэг өөрөө явагчаас гадна 6 ширхэгийг сургалтын болон сэлбэг, хэрэгслийн хэрэгцээнд авах юм байна.


  "Паладин"-ы галын хурд 8 буудл./минут эсвэл 15 секундын турш 3 буудлага бөгөөд 155 мм-ийн М284 их буу нь баллистик тооцоологчтой удирдлагын автомат системтэй юм байна. Буудлагын тусгал ердийн сумаар 24 км, хол тусгалтай сумаар 30 км. Цамхагны баруун хэсэгт 12,7 мм-ийн М2 пулемёттой.



No comments:

Post a Comment