Thursday, March 3, 2016

Афганистаны "Супер Тукано" тулаанд бэлэн

  Афганистан улсын АЦХ (Агаарын Цэргийн Хүчин) Embraer/Sierra Nevada үйлдвэрийн 4 ширхэг А-29 Super Tucano дайрагч онгоцнуудыг тус улсын зүүн муж болох Нангархард байршуулжээ.


  Афганистан улс энэ төрлийн 20 ширхэг нисэх онгоцыг АНУ-д захиалсан бөгөөд анхных нь 01-р сарын 15-нд ирсэн бөгөөд эхэндээ Кабулын ойролцоох цэргийн нисэх буудалд байрлаж байсан юм байна.


  Тус нисэх онгоцнууд нь байлдааны бэлэн байдалд байгаа бөгөөд Афганистаны Үндэсний Армийн 201-р корпусын цэргийн ажиллагааг агаараас галаар дэмжихэд зориулагдсан гэдгийн онцолж байгаа бөгөөд одоогоор нэг ч байлдааны нислэг хийж эхлээгүй байна.


  Embraer-314 Super Tucano нь бразилийн Embraer компаний үйлдвэрлэдэг турбо сэнсэн дайрагч онгоц. Анх сургалтын нисэх онгоц гэж төлөвлөгдөж байсан бөгөөд дараагаар нь агаараас цохилт өгөх боломжтой болгон сайжруулсан. Колумби улсад партизаны хөдөлгөөний эсрэг ашиглагдаж байсан. 2 ширхэг 12,7 мм-ийн FN Herstal М3 пулемёт, 1 ширхэг 20 мм-ийн их буу, 70 мм-ийн удирдлагагүй пуужнгийн 4 ширхэг блок,  "агаар-агаар" ангилалын пуужин болон агаарын бөмбөгнүүд гэсэн нийтдээ 1500 кг хүртэл зэвсэглэл авч тоноглох боломжтой.




No comments:

Post a Comment