Хамгийн чухал асуудал нь J-20 дээр тавигдсан электрон-хараа зүйн систем нь АНУ-ын F-35 сөнөөгч онгоцныхтой яг адил. Хятадын тагнуулын алба америкийн F-35 хөтөлбөрийн хувьд кибер тагнуулын ажиллагаа явуулж байгаа гэсэн яриа өмнө нь гарч байсан. Уг ажиллагааны цар хүрээ ямар түвшинд очсон бэ гэдгийг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама хятадын тэргүүн Ши Жиньпинтэй уулзах үедээ АНУ-ын батлан хамгаалахын мэдээллийн систем руу нэвтрэх нь хүлцэшгүй гэж хэлснээс харагдана.
Гэсэн хэдий ч Хятад улс анхааруулгыг үл тоон уг ажлаа цаашид үргэлжлүүлсээр байна. МАКС-2015 үзэсгэлэн дээр Хятад улс өөрийн J-20 болон J-31 сөнөөгч онгоцнуудад тоноглох электрон-хараа зүйн систем байгаа тухай мэдэгдсэн.
No comments:
Post a Comment