Friday, March 4, 2016

Буриадын цэргийн тагнуулчид хот доторхи байлдааны тактикийг эзэмшиж байна

  ОХУ-ын Зүүн бүсийн цэргийн тойргийн Буриад дэхь армийн тагнуулчид хот доторхи байлдааны тактикийг эзэмшиж байна.


  Буриад дэхь Зүүн бүсийн цэргийн тойргийн ерөнхий цэргийн армийн тагнуулын анги нэгтгэлүүд хотын нөхцөл байдалд байлдааны ажиллагаа явуулах тактикийг эзэмшиж байгаа тухай тус тойргийн хэвлэл мэдээллийн алба мэдээллээ.
  "Цэргийн албан хаагч нар орчин үеийн зэвсэглэл ашиглаж байлдааны даалгаварыг хурдан өөрчлөгдөх байлдааны нөхцөл байдалд гүйцэтгэх дадалыг боловсруулж байна ", - гэжээ.


  Уг сургуулилт нь сар гаруй үргэлжлэх хээрийн гаралтын хүрээнд явагдах юм байна. Оросын цэргийн тагнуулчид бүс нутгийн дайн болон зэвсэгт мөргөлдөөнүүд дэхь бодит байлдааны ажиллагааны туршлага дээр үндэслэсэн техник, тусгай хэрэгсэл болон хотын нөхцөл байдалд амьд үлдэх аргачлалыг хэрэглэх юм байна.
  "Цэргийн албан хаагч нар хууль бус зэвсэглэсэн бүлгүүдтэй тэмцэх даалгаварыг гүйцэтгэж, галын, тусгай тактикийн болон биеийн хүчний бэлтгэл хийж байлдааны машин жолоодох туршлага сайжруулна", -гэдгийг тус тойргийн хэвлэл мэдээллийн алба онцолжээ.

No comments:

Post a Comment