Monday, March 7, 2016

Өмнөд Солонгос болон АНУ түүхэн дэхь хамгийн том цэргийн сургуулилтаа хийнэ

  БНСУ (Бүгд Найрамдах Солонгос Улс)-ын Үндэсний Батлан Хамгаалах Яамнаас мэдээлж байгаагаар 03-р сарын 07-оос 04-р сарын 30-ны хооронд түүхэн дэхь өөрсдийн хамтарсан хамгийн том цэргийн сургууль болох Key Resolve болон Foal Eagle-ийг явуулах болно гэжээ.


  Тус цэргийн сургуулилтанд өмнөд солонгосын 300 мянган цэрэг болон америкийн 15 мянган цэрэг оролцох юм байна. Тус яамны мэдэгдэж байгаагаар " Тэд хамтдаа практик дээр 5015-р Шуурхай Төлөвлөгөө гэх нэрлэгдэх БНАСАУ (Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс)-ын үй олноор хөнөөх зэвсгийг устгах болон Хойд Солонгосын талаас халдлага үйлдхээр зэхэж байгаа тохиолдолд урьдчилсан цохилт өгөхөд бэлдэх зорилготой даалгаваруудыг боловсруулах болно",- гэжээ.


  Тус цэргийн сургуульд америкийн John C.Stennis НОТХО (Нисэх Онгоц Тээвэрлэгч Хөлөг Онгоц) болон 02-р сарын 16-нд өмнөд солонгосын Пусан боомтод орж ирсэн АНУ-ын Virginia ангилалын North Carolina ЦШО (Цөмийн Шумбагч Онгоц) оролцох юм байна.
  Өмнө нь БНАСАУ нь АНУ болон БНСУ-ын түүхэн дэхь өөрсдийн хамтарсан хамгийн том цэргийн сургуулилтыг явуулах шийдвэр нь "аюултай бөгөөд өдөөн хатгасан шинж чанартай" байгаа тухай анхааруулсан.


   СТМА (Солонгосын Төв Мэдээллийн Алба)-аас 03-р сарын 05-нд нийтэлсэн мэдэгдэлд Вашингтон болон Сөүл уг цэргийн сургуулилтын үеэр БНАСАУ-ын "цөмийн-пуужингийн хүчин чадлыг устгах төлөвлөгөө"-г боловсруулж мөн "ардын бүгд найрамдах улсад оршин тогтнож байгаа хууль ёсны нийгмийг тогтолцоог түлхэн унагах"-аар зэхэж байгаагаа нуухгүй байгаа гэжээ. Тус мэдэгдэлд "дайныг өдөөн хатгагч" нар Key Resolve болон Foal Eagle-ийг "Пёньяны иймэрхүү өдөөн хатгасан цэргийн үйлдлээс гарах үр дагаварыг урьдчилан тооцоолох боломжгүй гэсэн нэг бус удаагийн анхааруулгыг үл харгалзан" хийхээр зэхэж байна гэдгийг онцолжээ.



  БНАСАУ нь уг цэргийн маневрууд нь түүний нутаг дэвсгэр руу цэргийн халдлага хийхээр бэлтгэхэд чиглэсэн гэж үзэж байгаа бөгөөд цуцлахыг шаардаж байгаа юм. Сөүлд уг цэргийн сургуулилт нь "Пёньяны цөмийн туршилт болон алсын тусгалтай пуужин харвасан үйлдлийн хариу" гэж баталж байна.

No comments:

Post a Comment