Tuesday, March 8, 2016

АНУ-ын арми шинэ хөнгөн танктай болно

  Alcoa Defence компани 5 жилийн дотор "хуурай замын хөнгөн байлдааны машин зохион бүтээх шинэ санаачлага" боловсруулах гэрээ хийжээ.


  Гэрээг АНУ-ын армийн Танкийн инженерийн төвөөс өгсөн бөгөөд уг хоёр байгууллага нь хоорондоо хуурай замын тээврийн машин болон оюун ухаант хуурай замын системийн салбарт олон жилийн хамтын ажиллагааны түүхтэй.
 Уг хөтөлбөрийн зорилго нь хөнгөн цагааны хайлшаар хийгдсэн хуяг болон гагнуурын технологийг ашигласан байлдааны машины шинэ үеийг бий болгоход оршиж байгаа юм. "Алкоа" нь ирээдүйн байлдааны машины жинг бууруулахтай холбоотой шинжлэх ухааны-судалгааны материалыг нийлүүлэх, боловсруулах, инженеринг, туршилт болон үнэлгээг хариуцна гэжээ. Энэ хөтөлбөр нь АНУ-ын арми хөнгөн танканд маш өндөр анхаарал тавьж байгаа гэдгийг харуулж байна.

No comments:

Post a Comment