Tuesday, March 8, 2016

Оросууд десантын цэргийн тоогоо нэмэгдүүлнэ

  Орос улс өөрийн агаарын-десантын цэргийн тоог төлөвлөж байснаасаа 15 мянгаар их буюу 60 мянга хүргэхээр зэхэж байгаа тухай Janes.com мэдээлжээ.


  Уг шийдвэр нь тус улсын БХЯ-ны коллегийн хурал дээр 01-р сарын 29-нд гарсан боловч тэр даруй олонд мэдээлэгдээгүй байна. Уг цэргийн хүчний зэвсэг техникийг шинэчлэх тал дээр үндсэн анхаарал тавигдана гэжээ.


  Одоо байгаа АДЦ (Агаарын-Десантын Цэрэг)-ийн дивизүүд нь 3 хороо нь дээрээ нэмж 2 хороотой болох юм байна. Мөн 104-р АДЦ-ийн десантын-дайралтын дивизийг сэргээж (анги нэгтгэлүүд нь Ульяновск, Энгельс болон Оренбургт байрладаг) Воронеж хотод байрлалтай шинэ агаарын-дайралтын бригадын байгуулна гэжээ.


  Крым дэхь оросын АДЦ-ийг Жанкое дэхь 7-р десантын-дайралтын дивиз төлөөлөх бөгөөд цаашдаа батальоны хэмжээнд болгож бууруулах юм байна. 2015 оны дундуур АДЦ-ийн командлагч генерал Владимир Шаманов их хэмжээний агаарын-десантын цэрэг нь оросын шуурхай ажиллагааны хүчний үндэс нь болно гэж мэдэгдэж байсан юм.

9 comments:

  1. баярллаа... нийтлэл мэдээ бүрийг нь амтархан уншдаг шүү

    ReplyDelete
    Replies
    1. Блогийг мань уншиж байгаад баярлалаа. Цаашид унших сонирхолтой сэдэв байвал коммент үлдээгээрэй.

      Delete
  2. Нийтлэлүүдийг чинь бүгдийг нь уншчихсан. Өдөр болгон орж үзэж байгаа. Заримдаа нийтлэл нэмэхгүй их удах юм. Хүлээгээд л хүлээгээд л байдаг шүү.

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа, аль болох өдөр болгон нийтлэл оруулахыг хичээж байгаа шүү.

      Delete
  3. bi comment bichdeggu ch gsn danda orj irdeg shu. goodluck brodaa

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа, өөрт чинь ч гэсэн.

      Delete
  4. Нийтлэлүүдийг бүгдийг уншсан. мэдлэгийн хүрээгээ тэлж байгаад баяртай байна. Байлдааны нэгжүүдий тайлбарлаад өгөөч. Батальон, дивиз, хороо гээд л

    ReplyDelete
  5. Sain bna uu, tanai blogiig togtmol unshdag shuu. Olon saihan bodittoi, shuurhai medee oruuldagt bayarlalaa. Amjilt husiye!. fb naidvargui bolson uu.

    ReplyDelete
  6. Erhen bloggeroo bi neg zuiliin talaar asuuye. zavtai uyedee oruulaarai. Vakum bombog gej yu ve, huuchin heregledeg baisan bombogoos yugaarai davuu ve.

    ReplyDelete