Tuesday, March 8, 2016

Пентагон Европт ахин нэг шуурхай ажиллагааны бригад байрлуулна

  Times сонины мэдээлж байгаагаар АНУ-ын Цэргийн дээд командлал Европ тивд байнгын үндсэн дээр хамгийн багадаа ахин нэг 5000 хүний бүрэлдэхүүнтэй байлдааны бригадыг "оросын түрэмгийлэлийг барьж байхын тулд" байршуулхаар төлөвлөж байна.


   Хүйтэн дайны хамгийн түгшүүртэй үеүүдэд Европт 300 мянган америкийн цэргийн албан хаагч, тэр дундаа 4 ширхэг шуурхай ажиллагааны бригад байрлаж байсан юм. Одоогийн европын орнууд дэхь америкийн цэргүүдийн байнгын үндсэн дээр байршуулах стратеги нь "ерөнхийлөгч Путины ихэрхэлийг удаан хугацааны туршид барьж байх үр дүнтэй арга биш гэж тооцогдож байгаа бололтой", гэдгийг Times онцолсон байна.


  Өнөөдрийн байдлаар Европ дэхь америкийн цэргийн албан хаагчдын тоо 30 мянга бөгөөд өмнөхөөсөө 10 дахин бага. Харин америкийн шуурхай ажилллагааны хүчний хувьд ердөө хоёрхон үлдсэн юм байна: италийн Виченце дэхь 173-р агаарын-десантын бригад болон германы Фильзек хот дэхь 2-р моторжуулсан явган цэргийн хороо.
  Өнгөрсөн долоо хоногт Европ дэхь америкийн цэргийн тоо нэмэгдэж болзошгүй тухай НАТО-ийн хуурай замын хүчний ерөнхий командлагч Филипп Бридлав үг цухуйлгаж байсан юм. АНУ-ын конгресс дээр илтгэл тавьж байх үедээ Бридлав Европ дэхь америкийн цэргийн хүчний санхүүжилтийг нэмэгдүүлэх санал тавьсан. 


  Times сонины мэдэгдэж байгаагаар "Хэрвээ санхүүжилтийг нэмэгдүүлэх санал дэмжигдэж, Пентагон санхүүжилт олох юм бол нэмэлт бригадыг хаана байршуулах вэ гэдэг хамгийн том асуудал үлдэнэ".
  НАТО дэхь нэрээ нууцалсан нэгэн дипломат эх сурвалж шуурхай ажиллагааны анги нэгтгэлүүдийг Балтийн орнууд болон Польш улсад байршлуулах нь юу л бол гэжээ. "Хэн нэгэн нь үүнд анхаарал тавихгүй байх учир нь энэ алхам нь НАТО болон Оросын хооронд байгулсан Зүүн Европт томоохон байлдааны анги нэгтгэл байршуулахыг хориглосон хамтын ажиллаганы болон аюулгүйн арга хэмжээний Үндсэн суурь актыг зөрчсөн үйлдэл болно",- гэж дипломат Times сонинд мэдэгджээ.

No comments:

Post a Comment