Энэтхэг улсын өөрийн зохион бүтээсэн анхны "Арихант" ангилалын ЦШО (Цөмийн Шумбагч Онгоц)-ны бүх туршилт хийгдэж дууссан тухай The Economic Times сонин мэдээллээ.
Албан ёсны төлөөлөгчийн мэдэгдэж байгаагаар "Шумбагч онгоцны бүх туршилтыг хийж дуусгасан бөгөөд олон үзүүлэлтүүд нь бидний хүлээлтээс давсан. Техникийн хувьд шумбагч онгоц дурын үед зэвсэглэлд орох боломжтой", - юм байна.
Сүүлийн 6 сарын турш "Арихант" дээр гүний шумбалт болон хөлгийн бүхээгнээс байлдааны пуужинг туршилт зэргүүд орсон бүх туршилтуудыг явуулсан гэжээ. Бүх туршилтууд Энэтхэгийн зүүн эргийн Вишакхапатнам боомтын орчимд явагдсан байна.
"Арихант" ангилалын стратегин ЦШО нь зөвлөлтийн 670 төслийн "Скат" ЦШО дээр үндэслэсэн энэтхэгийн өөрсдийнх нь боловсруулсан төсөл. Нийтдээ уг ангилалын 6 ширхэг шумбагч онгоц барих төлөвлөгөөтэй. Үндсэн зэвсэглэл нь цөмийн цэнэгт хошуу суулгах боломжтой, хатуу тулшилт, 750-иас 1900 км-ийн тусгалтай К-15 "Сагарика" баллистик пуужин.
«Арихант» ангилалын ЦШО | ||
---|---|---|
अरिहन्त | ||
Үндсэн үзүүлэлтүүд | ||
Хөлөг онгоцны төрөл | Цөмийн шумбагч онгоц | |
Төслийн нэр | «Арихант» | |
НАТО-гийн нэршил | Arihant class | |
Хурд (усан доорх) | 24 занг. ( 30 занг.) | |
Шумбалтын гүн | 300 м | |
Үл хамаарах хугацаа | 90 хоног | |
Багийн гишүүд | 100 хүн | |
Өртөг | ~2,9 тэрбум ам.доллар | |
Хэмжээ | ||
Гадаргуу дээрх усан түр | ~6000 т | |
Хамгийн их урт | 110 м | |
Хамгийн их өргөн | 11 м | |
Суулт | 9 м | |
Хүчний төхөөрөмж | ||
80 МВт чадалтай цөмийн реактор | ||
Зэвсэглэл | ||
Торпедны зэвсэглэл | 6x533мм торпед | |
Пуужингийн зэвсэглэл | 12 ширхэг К-15 "Сагарика" баллистик пуужин |
No comments:
Post a Comment