02-р сарын 22-нд Анкара хотод Турк улсын АЦХ (Агаарын Цэргийн Хүчин)-нд туркийн Aselan компаний үйлдвэрлэсэн KORAL РЭТ-ийн өөрөө явагч цогцолборыг шилжүүлэх ёслолын ажиллагаа болсон байна.
KORAL цогцолбор нь Aselsan компанид туркийн БХЯ-наас 2009 оны 07-р сард баталсан гэрээний дагуу үйлдвэрлэгдсэн. Туршилтын загварыг анх 2013 оноос эхлэж 2015 оны сүүлээр дуусгасан юм байна. Сонирхолтой анхны туршилтын загварыг оросын Су-24М тактикийн бөмбөгдөгчийг сөнөөсөн турк-сирийн хилийн орчимд байршуулж туршиж байжээ.
KORAL цогцолбор нь радиотехникийн тагнуулын болон радиолокацын цацаргалтыг илрүүлэх Radar Elektronik Destek (KORAL ED) мөн идэвхитэй шуугиан үүсгэгч Radar Elecktronik Taarruz (KORAL ET) 4 ширхэг системийг өөртөө нэгтгэсэн.
Бүх цогцолборыг 8х8 ангилалын MAN ачааны автомашин дээр тоноглосон. Цогцолборт орох машинууд бие биетэйгээ шилэн кабелийн шугамаар холбогдож хоорондоо 500 метр хүртэл зайд байрладаг. Идэвхитэй шуугиан үүсгэгч KORAL ET систем нь долгионы өргөн цар хүрээнд дуут болон импульсийн саад тавих боломжтой.
Туркийн талаас мэдэгдэж байгаагаар уг цогцолбор нь дундаж болон алсын тусгалтай ЗПЦ (Зенитийн Пуужингийн Цогцолбор)-уудын РЛС (Радио Локацийн Станц)-уудын ажиллагаанд идэвхитэй шуугиан үүсгэх чадвартай гэж байгаа юм байна. Дундаж болон алсын тусгалтай гэдэгт нь С-300 болон С-400 хамаарагдана гэдгийг онцольё.
c400 d saad hiij chadhuu orosiin talaas yamar negen medee bnuu c400 bolon c500d saad uchruulhaar bol neleen sain zevseg bolj taarah ni. ene koral iin hamrah huree ni heden km radiustai yum bol turk medeendeer 100km gej bhiin
ReplyDelete