Saturday, February 27, 2016

Оросын ФСБ-ийн шинэ хуягт машин

  02-р сарын 26-нд болсон ОХУ-ын ФСБ (Холбооны Аюулгүй Байдлын Алба)-ийн коллегийн хуралдааны дараагаар тусгай албаныхан өөрсдийн шинэ тусгай техникүүдээ тус улсын ерөнхийлөгч В.Путин болон БХЯ-ны сайд С.Шойгу нарт танилцуулсан байна.


  ФСБ-ийн шинээр зохион бүтээгдсэн тусгай техникүүд нь гудамжны тулалдааны үед онцгой тохиромжтой, универсал техник гэдгийг онцолжээ. Хуягт машиныг үйлдвэрлэсэн технологи нь цэргийн нууцын зэрэглэлтэй юм байна.





  Бичлэгээс үзэхэд уг хуягт машин нь өмнө танилцуулагдаж байсан ЗИЛ "Каратель" (Гэсгээгч) хуягт байна. Янз бүрийн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар уг хуягт нь 185 м.х.-тэй дизель эсвэл 730 м.х.-тэй дизель хөдөлгүүрээр тоноглогддог. Нийт жин 12 тонн. Десантын хэсэгт дайчид нуруу нуруугаараа суудаг, хуягтны хажуу ханаар гал нээх боломжтой 5 ширхэг шагайвчтай, ар талдаа 3 шагайвчтай, нийт 12-13 цэрэг зөөвөрлөх чадвартай юм байна. 





  Хуягтны хуяглалт нь хамгийн багадаа 7,62 мм-ийн сумыг даах чадвартай, мины эсрэг хамгаалалттай. 360 градусын эргэлттэй, шөнийн болон цаг уурын хүнд нөхцөлд ашиглагдах боломжтой 6 ширхэг видео камертай. Уг хуягтны дизайныг ЗиЛ-д ажиллаж байсан армян гаралтай дизайнер зохион бүтээсэн гэж байна. Хачирхалтай нь шинэ хуягтыг "Бясаа" гэж хочилжээ.





No comments:

Post a Comment