02-р сарын 22-нд БНКУ (Бүгд Найрамдах Казахстан Улс)-ын Зэвсэгт Хүчний Ерөнхий командлагч Н.Назарбаевын тушаалаар Казахстан улсын Зэвсэгт Хүчний шуурхай-тактикийн команд-штабын "Айбалта-2016" цэргийн сургууль эхэлсэн тухай тус улсын БХЯ мэдэгдсэн байна.
Уг цэргийн сургуулийн гол зорилго нь хямралт нөхцөл байдлыг хязгаарлах үеийн цэргийн хүчний ажиллагааг боловсруулахад чиглэсэн гэж байна. Урт хугацааны дараа уг сургуулилт нь байлдааны нөхцөл байдалд ойртуулсан, өвлийн цагт болж байгаа гэжээ. Уг сургуулилтын онцлог нь цэргийн хүчийг алсын зайд шилжүүлэн байршуулах, фронтын нисэх хүчнийг шуурхай ажиллагааны нисэх онгоцны буудлуудад шилжүүлэх болон өвлийн хүнд нөхцөл байдалд ажиллагаа явуулах зэрэг юм байна.
Цэргийн сургуулилтанд Бүс нутгийн "Астана" командлал, Агаарын Десантын Цэрэг, Бүс нутгийн "Дорнод" командлал мөн Хилийн цэрэг, Үндэсний торгон цэрэг болон Агаарын довтолгооноос хамгаалах хүчин оролцож байгаа гэжээ.
Сургуулилт 02-р сарын 22-оос 28-ны хооронд "Шыгыс", "Сарыозек" болон "Спасск" полигонуудад болж өнгөрөх юм байна, Нийтдээ 5000 орчим цэргийн албан хаагч, 1500 гаруй нэгж цэргийн техник болон зэвсэглэл, 30 орчим агаарын техник оролцоно гэжээ.
Ингээд уг цэргийн сургуулийн тоймыг хүргэе:
02-р сарын 23: Фронтын нисэх хүчний Су-25 дайрагч онгоцны болон МиГ-27 сөнөөгч-бөмбөгдөгч онгоцны багийнхан Шымкент болон Талдыкорганы нисэх буудлуудас хөөрч 1853 км-ийн зайг туулан завсрын нисэх буудлууд дээр түр хугацаанд бууж түлш болон сум хэрэгслээ цэнэглэн Семей хотын ойролцоох полигонд агаарын цохилт өгөх сургуулилт хийжээ.
02-р сарын 24: "Шыгыс" полигон дээр цэргийн нэгдсэн бүлэглэлийг бүрдүүлж эсрэг талын хүчийг илрүүлж, бүслэлтэнд оруулан устгах ажиллагааг боловсруулсан байна. Анги нэгтгэлийн ахлагч нар танил бус полигонууд дээр өвлийн нөхцөлд цэргийн албан хаагчдыг удирдах мэдлэг, чадвараа сайжруулжээ.
02-р сарын 24: Тус улсын Агаарын довтолгооноос хамгаалах хүчний ерөнхий командлагч Нурлан Орманбетовын ахласан комисс Агаарын довтолгооноос хамгаалах анги нэгтгэлүүдийн үйл ажиллагааг шалгасан байна. Сургалтын-байлдааны нислэгүүдийг Су-30СМ болон Су-25 нисэх онгоцууд дээр хийсэн гэжээ.
02-р сарын 24: Жанжин Штабын болон БХЯ-ны ерөнхий удирдлага түгшүүрийн дохиогоор Астана хотын ойролцоох цэргийн ангид хээрийн хуаран руу гарсан байна. Цэргийн албан хаагчид хоёр хоногийн туршид хээрйн нөхцөлд штабын сургуулилт, офицер болон генералууд галт зэвсгээр буудлага хийж 5 км-ийн цанын кроссны норматив биелүүлэх юм байна.
No comments:
Post a Comment