2015 оноос эхлэн ОХУ-д 02-р сарын 27-нд Тусгай ажиллагааны хүчний өдөр гэж тэмдэглэх тус улсын ерөнхийлөгчийн захирамж гарсан юм байна.
ОХУ-ын ССО (Силы Специальных Операций - Тусгай Ажиллагааны Хүчин) нь тусгай бэлтгэгдсэн, тусгай техникээр бүрэн хангагдсан, мөн өндөр хөдөлгөөнт чадвартай, сайтар тоноглогдсон тус улсын БХЯ-ны армийн бүлэглэл юм байна.
ОХУ-ын эрх ашгийг дотоодод болон гадаадад хамгаалах тусгай ажиллагаануудыг гүйцэтгэхэд зориулагдсан. Маш өндөр бэлэн байдалд байдгаараа онцлог. Гүйцэтгэх даалгаваруудад : тагнуулын-хорлон сүйтгэх, терроризмын эсрэг, хорлон сүйтгэх ажиллагааны эсрэг, тагнуулын ажиллагааны эсрэг, партизаны ажиллагаа, партизаны ажиллагааны эсрэг г.м.
ССО-г 2009 онд ОХУ-д эхэлсэн зэвсэгт хүчний өргөн цар хүрээтэй шинэчлэлийн хүрээнд бий болгосон. Тус баярыг 2014 оны 02-р сарын 27-нд тухайн үеийн Украин улсын нутаг дэвсгэр болох Крым руу "эелдэг хүмүүс"-ийг оруулсан өдөртэй тохиолдуулан тэмдэглэж эхэлсэн гэжээ.
No comments:
Post a Comment