Хойд хөршийн зэвсэгт хүчин өдөр алгасалгүй цэргийн сургууль хийж байна. Одоо болж байгаа сургуулилтуудыг тоймлон хүргэе.
02-р сарын 15-аас 20: ОХУ-ын Баруун бүсийн цэргийн тойргийн 2500 гаруй десантчид НАТО-гийн гишүүн Эстон, Латви, Литва орнуудтай хил залгаа Псков мужид өргөн хэмжээний команд-штабын сургуулилтанд оролцуж байна.
ОХУ-ын БХЯ-аас гаргасан мэдээлэлд "15-аас 20-ны хооронд болох сургуулилтын үеэр десантчид орчин үеийн нөхцөл байдалд десантын-дайрах анги нэгтгэлүүдийг шүхрээр нэгэн зэрэг эсвэл цувруулан буулгах, шууд буух болон дайралтын үеийнхээр (тоноглогдоогүй талбай дээр вертолётноос 2-3 метрийн өндрөөс буух) буулгах зэрэг ажиллагаануудыг явуулна.", - гэжээ.
Сургуулийн-байлдааны даалвагарыг гүйцэтгэх үед тактикийн нэгжийн галын болон цэргийн удирдлагын "Полет-К" автомат систем, ерөнхий удирдлагын "Андромеда-Д" системд суурьлуулсан артиллерийн галын удирдлагын төхөөрөмж, шинэ холбооны төхөөрөмж, агаарын байг урьдчилан илрүүлэх цогцолбор, дрон зэрэг ОХУ-ын АДЦ (Агаарын Десантын Цэрэг)-ийн анги, нэгтгэлүүдийн зэвсэглэлд орсон шинэ тоноглолуудыг ашиглана гэсэн байна.
"Команд-штабын сургуулилтын бүх үе шатанд АДЦ-ын цэргүүдтэй хамт ОХУ-ын АСХ (Агаар-Сансрын Хүчин)-ний ЦТНХ (Цэргийн Тээврийн Нисэх Хүчин)-ний анги нэгтгэлүүд болон Баруун бүсийн цэргийн тойргийн армийн нисэх хүчнүүд оролцоно. Сургуулилтын үеэр 2500 орчим десантчид болон 300 гаруй хуягт техник, автомашин мөн тусгай цэргийн техникүүд ашиглагдана", - гэдгийг онцолжээ.
02-р сарын 15: ОХУ-ын Зүүн бүсийн цэргийн тойргийн тэнгисийн явган цэргийн тагнуулын анги, мото буудлагын болон танкийн анги нэгтгэлүүдийн 1500 гаруй цэргийн албан хаагч нар, 100 гаруй байлдааны, тусгай техник ашигласан өргөн хэмжээний хээрийн сургууль хийж байна. Тэд Зүүн бүсийн цэргийн тойргийн Буриад улс, Забайкальск, Хабаровск, Приморск, Камчаткийн бүс нутаг болон Амурск, Сахалинск мужууд дэхь 13 полигон дээр сургуулийн-байлдааны даалгавар гүйцэтгэх юм байна.
"Хээрийн сургуулийн үеэр тагнуулын анги нэгтгэлүүд эсрэг талын хорлон сүйтгэх-тагнуулын бүлгийг илрүүлж устгах, эсрэг талын ар тал руу 10 км-ийн марш хийх зэрэг даалгаварууд гүйцэтгэнэ", - гэж тус цэргийн тойргийн хэвлэлийн албаны дарга мэдэгджээ.
Цэргийн тагнуулынхан сургуулийн даалгаварыг гүйцэтгэх үедээ СБР-5 болон ПСНР-8 тагнуулын радиолокацын станц, "Гранат-1" дрон зэргүүдийг ашиглах юм байна.
ПСНР-8 |
Гранат-1 |
АГС-17 гранатомёттой СБР-5 |
02-р сарын 16: ОХУ-ын Өмнөд бүсийн цэргийн тойргийн тусгай вертолётны хорооны цохилтын болон тээврийн-байлдааны вертолётны багийн гишүүд 500 м-ээс 5 км-ийн зайд алслалтай төрөл бүрийн байнууд руу пуужин болон галт зэвсэг ашиглан байлдааны буудлага хийсэн байна. Сургууилтын үеэр цохилтын Ми-28Н "Шөнийн анчин, тээврийн-байлдааны Ми-8АМТШ "Терминатор" болон цохилтын Ми-35 "Матар", нийтдээ 10 гаруй вертолётнууд оролцсон байна.
Ми-28Н "Шөнийн анчин" |
Ми-8АМТШ "Терминатор" |
Ми-24 "Матар" |
No comments:
Post a Comment