Wednesday, February 17, 2016

БНХАУ Параселийн арлуудад ЗПЦ байршуулжээ.

  Тайван улсын БХЯ-ны сайд БНХАУ нь Өмнөд-Хятадын Тэнгис дэхь маргаантай арлууд дээр газар-агаар ангилалын HQ-9 (Хунчи-9) ЗПЦ (Зенитийн Пуужингийн Цогцолбор)-ыг байршуулсан гэдгийг баталлаа.


  Хиймэл дагуулаас авсан гэрэл зураг дээр 8 ширхэг пуужин харвагч болон радиолокаторын станцаас бүрдэх ЗПЦ-ын 2 батарейг Параселийн арлуудын нэг болох Вуди (хят. Юншинь Дао, вьет. Дао Пу Лам) арал дээр байршуулсан гэдэг нь харагдаж байна.


  АНУ-ын цэргийн шинжээчид тус гэрэл зураг дээрх цогцолбор нь HQ-9 ЗПЦ гэж үзэж байна. HQ-9 ЗПЦ-г зөвлөлтийн С-300 ЗПЦ-ын хуулбар гэж тооцогддог бөгөөд хятадын баллистик пуужин амдан устгах чадвартай анхны ЗПЦ ажээ. Уг цогцолбор нь 200 км-ийн радиуст 500-аас 30 км-ийн өндөрт байгаа байг устгах чадвартай учраас Параселийн арлуудын агаарын орон зай тэр чигтээ галын бүсд нь орж байгаа юм.


  Параселийн арлууд нь БНХАУ, Вьетнам, Малайз, Филиппин, Тайван болон Бруней Даруссалам улсуудын хоорондын газар нутгийн маргаантай бүс. Өмнөд-Хятадын Тэнгис нь дэлхийн далайн замын худалдааны хагас нь, мөн нийт дэлхийн далайн тээврийн 1/3 нь дамжин өнгөрдөг зам юм.




No comments:

Post a Comment