Оросуудын араас хамгийн түрүүнд шинэ танкаа танилцуулах улс Герман болж байх шиг байна.
2015 оны 11-р сард германы Rheinmetall компани өөрсдийн хөрөнгө оруулагчиддаа танилцуулга хийх үеэрээ тус компаны шинэ бүтээл болох 130 мм-ийн их бууг үзүүлжээ. Тус компаний мэдэгдэж байгаагаар уг их буу нь өмнөх, дэлхийн даяар тархсан, алдартай 120 мм-ийн Rh-120 танкийн их буунаас 50%-иар илүү хүчтэй гэсэн байна.
Мөн л уг танилцуулгын үеэр дээрх их бууг 2011 онд танилцуулж байсан Leopard 2 Revolution туршилтын танканд тоноглосон байдлаар үзүүлжээ. Компаний гаргасан мэдээллээр уг их бууг 120 мм-ийн Rh-120 их буунд олоон шинэ зангилааг ашиглах замаар сайжруулалт хийх замаар бүтээсэн гэж байна.
Харин шинэ танкны хувьд Rheinmetall компани ирээдүйн танкны туршилт судалгааг 2011 оноос хийж эхэлсэн бөгөөд 2010 онд танилцуулсан Leopard 2 Revolution танкийг ашиглаж байсан. Харин одоо шинэ их буу хийгдсэн учраас шинэ танкан дээрээ туршиж үзэх цаг нь ирсэн бололтой.
Одоогоор шинэ танк хэзээ үйлдвэрлэгдэж, ямар нэртэй байх нь тодорхойгүй. Leopard 2 танкны сайжруулсан хамгийн сүүлийн хувилбар Leopard 2A7 нэртэй бөгөөд нэг бол Leopard 2A8 эсвэл Leopard 3 гэсэн нэршилтэй байж магадгүй байна. Харин их бууны хувьд Rheinmetall компани дэлхийн зэвсгийн зах зээл дээр борлуулах нь ойлгомжтой бөгөөд магадгүй барууны бусад орнуудад шинэ их бууг тоноглосон шинэ танкнууд хийгдэх боломжтой.
No comments:
Post a Comment