Monday, February 15, 2016

Казахстан улс Иорданд танк зарна

  Казахстан улсын БХЯ-ны сайд Имангали Тасмагамбетовын Иордан улсад хийгдсэн айлчлалын үеэр танк худалдах гэрээ байгуулсан тухай thediplomat.com мэдээлсэн байна. 


  Өмнө нь Казахстан улсаас Иорданд улсад 50 ширхэг "Арлан" ХТ (Хуягт Тээвэрлэгч)-ийг нийлүүлэх гэрээ хийгдэж байсан юм байна. 


  Танкны хувьд зөвлөлтийн Т-72 танкны Казахстан улсын "Семей Инжиниринг" ХК-ны сайжруулсан хувилбар бөгөөд Т-72KZ "Шыгыс" (Дорнод) гэсэн нэртэй юм байна. Уг сайжруулалтын хүрээнд израилийн шөнө/өдөр горимтой, дулааны харааны сувагтай онилгоо бүхий TISAS галын удирдлагын систем, GPS дээр суурьласан зүг чиг олох систем, израилийн үйлдвэрлэлийн нэмэлт динамик хамгаалалт мөн резинэн оруулгатай гинжин тууз зэргүүд хийгдсэн юм байна. Байг илрүүлэх алслалт 10 дахин нэмэгдэж, үр ашигтай галын алслалт мөн ихэссэн гэдгийг онцолжээ.



  Мөн Иордан улс нь 6-р сард Казахстанд болох Олон улсын цэргийн KADEX-2016 үзэсгэлэнд оролцоно гэдгээ мэдэгджээ. Уг үзэсгэлэн нь 2 жилд нэг удаа болдог юм байна. 

No comments:

Post a Comment