Friday, January 15, 2016

Иран улс хүчирхэг хуягт нударгатай болохыг зорьж байна

Ираны Төв Банкны тэргүүн Валиулла Сайфагийн хэлснээр Барууны орнуудын хоригийн хүрээнд битүүмжлэгдээд байсан 30 тэрбум долларын Тегеран ойрын хугацаанд буцааж авах болно гэжээ. Энэ мөнгө нь эхний ээлжинд зэр, зэвсэг худалдаж авахад зарцуулагдах бололтой. Тус улсын Дээд тэргүүн аятолла Хаменеигийн улс орныхоо цэргийн хүчийг яаралтай сайжруулах тухай мэдэгдэж байсан юм."5+1" хэлбэрийн хэлэлцээрийн нь Тегеранд зөвхөн пуужингийн техникийг үйлдвэрлэх болон туршихыг хориглоод зогсохгүй  ойрын таван жилийн дотор орчин үеийн энгийн зэвсэглэл худалдаж авахыг мөн хориглосон байдаг. Нөгөө талаас уг хэлэлцээр нь Иран улсыг өөрийгөө хамгаалах эрхийг нь хориглоогүй юм.




Энгийн  зэвсэглэлийн талаар багагүй маргалдаж байсан юм. Жишээ нь АНУ-ын Сенатын зэвсэгт хүчний товчооны тэргүү Жон Маккейн бүх төрлийн цэргийн зэвсэглэлийн хоригийг цуцлахыг эрс эсэргүүцэж байжээ. Гэсэн ч Ираны хөрш улсуудад, тэр дундаа Саудын Арабд хуучин зэвсэглэл нь аюул учруулахгүй гэсэн хэсэгчилсэн хориг тавих санал зонхилсон юм.
Нөгөө талаас Сирийн нутаг дэвсгэрт "Лалын Улс" бүлэглэлийн эсрэг тулалдаанд Лалын Хувьсгалын Харуулын Корпус их хэмжээний хохирол амссан нь ираны армийн байлдааны чадавхи хангалтгүй байгааг илтгэсэн. Ямар ч байсан олон улсын батлан хамгаалахын салбарын мэргэжилтнүүд ингэж тооцож байгаа юм. Аюулгүй байдлын зөвлөх компани IHS Jane's компаний тэргүүлэх шинжээч Бен Мурсийн хэлснээр "Ираны цэргийн потенциал маш бага түвшинд байгаа. Тегеранд бодит хэмжээнд Агаарын Цэргийн Хүчин байхгүй. Тэнгисийн флот нь сул. Хуурай замын цэргүүд нь удирдлагын харилцаа холбооны боломжоор хангагдаагүй. Саудын Араб улс өнгөрсөн жилд  7 тэрбум долларын цэргийн техник импортолсон бол Арабын Нэгдсэн Эмират нь 4 тэрбум долларын цэргийн техник импортолсон. Оман улс 1 тэрбум долларыг. Харин тэгэхэд Иран улс ердөө 550 сая долларын цэргийн техник авсан байдаг", - гэж мэдэгджээ.
IHS Jane's-ийн тооцоогоор хангалттай хэмжээний батлан хамгаалах чадварыг хангахын тулд 40 тэрбум долларын энгийн зэвсэглэлийг худалдаж авах шаардлагатай юм байна. Мөн иймэрхүү хэмжээний дүнг ираны цэргийнхэн болон улстөрчид нэрлэж байгаа юм. Ерөнхийдөө армиа яаралтай сайжруулах шаардлага гарсан учраас аятолла Хаменеи цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрийг хүлээн зөвшөөрөх болсон билээ. Саудын нөлөө бүхий улс төр шинжээч Жамаль Хашогги хэлэхдээ хэрвээ Асадын арми дийлэгдвэл "Лалын Улс"-ын хөдөлгөөнт бүлгүүд Иранд нэвтэрч эмх замбараагүй байдал үүсгэнэ гэж байсан юм. Сирийн туршлагаас үзэхэд хуягт техник нь маш үр дүнтэй байгаа юм.
Veterans Today сонины редактор У.Дин нь өөрийн эх сурвалжаас ишлэн С-300-г авсны дараагаар Тегеран оросын Т-90 танкнуудыг маш их хэмжээгээр худалдан авах болно гэж мэдээлсэн. Т-90 танкнууд нь "Армата"-г гарснаас хойш шинэ зэвсэглэлд тооцогдохгүй болж байгаа юм байна.



Үнэхээр ч Ираны армийн хуурай замын хүчний командлагч бригадын генерал Ахмад Реза Поурдастан "Т-90-үүдийг ойрын хугацаанд нийлүүлэхэд мөн ираны мэргэжилтнүүд Орост очиж уг орчин үеийн техникийг ашиглах туршлагатай болно гэдэгт ихээхэн найдаж байгаа" хэмээн мэдэгдсэн байдаг. Сүүлийн үед Украинд болсон Донецкийн нисэх онгоцны буудлын төлөөх тулалдаанууд болон Сирийн дайны үйл явдлууд нь Саддам Хуссейны эсрэг хийгдсэн Персийн булангийн дайны үеэр унасан байсан оросын танкнуудын нэр хүндийг  сэргээсэн гэхэд болно. Т-90 нь дэлхийд их хэмжээгээр экспортлогдсон орчин үеийн танкнуудын дунд дээгүүр байр эзлэх ба тэр дундаа Энэтхэг улс нь ойролцоогоор 1000 гаруй Т-90-тэй бөгөөд ам сайтай байдаг.



Гэхдээ хуягт нь техник нь өндөр өртөг болон хүчин чадлаасаа үл хамааран "зарцуулагдах материал" бөгөөд үүнийг ираны цэргийнхэн ч мэдэж байгаа юм. Жишээ нь Иракийн армид 2010-2012 онуудад нийлүүлэгдсэн 140 ширхэг М1А1SA америк танкнуудаас байлдааны ажиллагаанд оролцсон 100 гаруй ширхэг нь устгагдсан байна. Лалын дайчдын хэлж байгаагаар устгахад амархан байсан гэжээ. Өөрөөр хэлбэл, үнэхээр жинхэнэ дайн болвол сайн бэлтгэгдээгүй цэргийн ажиллагааны үед өөрийн үнэ цэнэсээ үл хамааран бүх танкнууд устгагддаг.  
Хэдий тийм ч байлдааны ажиллагааны үед хуягт техник нь маш том үүрэг гүйцэтгэдэг. Аль ЗХУ-аас худалдаж авч байсан сирийн 700 ширхэг Т-72 танкнуудаас одоогийн байдлаар 300 машин одоо ашиглагдаж байгаа бөгөөд сирийн цэргийнхний хэлж байгаагаар уг танкнуудын гүйцэтгэх үүрэг маш их байгаа юм. 
Мэдээж танкнуудыг худалдаж авах гэрээ нь Америк болон Саудын Арабын дургүйцлийг хүргэх нь ойлгомжтой. Гэтэл саудитууд өөрсдөө 2016 оны 1-р сарын 02-нд шийтийн аятолла Аль-Нимра номлогчийг цаазалсан бөгөөд энэ нь тэдний хамгийн ойрын холбоотон болох америкуудыг хүртэл айлгасан. Учир нь 1980 онд шийтийн аятолла Мухаммед Аль-Бакира Аль-Садраг суннитын Саддам Хуссейн цаазалсан нь Иран болон Иракийн хооронд 8 жил үргэлжилсэн дайн гарсан шалтгаануудын нэг нь болсон байдаг.

No comments:

Post a Comment