Friday, January 15, 2016

Буриадад байрлалтай ОХУ-ын Зэвсэгт Хүчний Дорнод бүсийн цэргийн тойргийн мотобуудлагын анги нэгтгэлүүдэд гэнэтийн хээрийн сургуулилт хийгдэж байна

  
  Буриадад байрласан мотобуудлагын анги нэгтгэлд гэнэтийн хээрийн сургуулилт хийгдэж байна. Энэ тухай Дорнод бүсийн цэргийн тойргийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээлжээ.





  Тус тойргийн хэвлэл мэдээллийн албаны дарга Александр Гордеевын хэлснээр "Мото буудлагын, танкийн, артиллерийн анги нэгтгэлүүд болон агаарын довтолгооноос хамгаалах анги нэгтгэлүүд хамрагдаж байгаа. Ерөнхийдөө 2 мянга гаруй цэргийн албан хаагч болон 400 ширхэг байлдааны, тусгай мөн авто техникүүд оролцож байна",- гэжээ.



 Түүний хэлснээр гэнэтийн хээрийн сургуулилтын хүрээнд цэргүүдийг түгшүүрээрсбосгож заагдсан район дэхь полигон руу өөрсдийн техникээр марш хийсэн байна. Уг гэнэтийн хээрийн сургуулилт нь Дорнод бүсийн цэргийн тойргийн ерөнхий цэргийн армийн командлагч хошууч-генерал Дмитрий Коваленкогийн удирдлаган дор явагдаж байгаа гэжээ.


No comments:

Post a Comment