Friday, January 15, 2016

Сирийн төмөр мангасууд - Т-72 (2-р хэсэг)

   Т-72 танкнуудыг сирийн иргэний дайны бүх фронтуудад харах боломжтой. Жишээ нь Дейр аз-Заур хот нь өмнө нь Т-55 танкнуудын бааз байсан бол Бүгд найрамдах торгон цэргийн 104-р бригад байршуулагдсантай холбоотойгоор тус хотын ойр орчимд ашигладаж байгаа олон Т-72-уудыг гэр болон хувирчээ. TURMS-T системээр тоноглогдсон зарим Т-72АВ танкнууд "Suqur al-Sahara" буюу "Цөлийн шонхорууд" ангид тавигдсан бол зарим нь Шаер хийн орд газрын орчимд Лалын Улстай хийсэн тулалдаан оролцож байжээ.Цөөн тооны Т-72 танкнууд Алеппо хотын орчимд ашиглагдаж байсан. 






 
Маш эрчимтэй ашиглагдаж байгаа учраас олонхи Т-72АВ танкнууд нь удалгүй "Контакт-1" динамик хамгаалалтаар хаагдаагүй их биений хажуугийн нэмэлт хамгаалалтгүй болсон байдаг. Учир нь ганц РПГ оноход л уг нэмэлт хамгаалалт нь салан унаж танкийг хажуу талаас нь ямар ч хамгаалалтгүй орхидог гэж сирийн танкчид гомдолдог юм байна. Ашиглагдах боломжгүй болсон Т-72АВ-ийн динамик хамгаалалтыг бусад танкнуудынхаа хажуугийн хамгаалалтыг хийхэд ашиглаж байсан ч хуучны зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсаас хязгаарлагдмал тооны блокуудыг худалдан авч байгаа юм байна.
  Лалын хэт даврагч олон бүлэглэлүүд Т-72 танкнуудыг ашигладаг бөгөөд тэдгээрээс хамгийн том оператор нь зэвсэглэлдээ 13 ширхэг Т-72 "Урал" болон 6 ширхэг Т-72АВ танкнуудтай "Лалын Улс" бүлэглэл. Энэ нь тухайн үедээ 6 ширхэг Т-72 "Урал" болон 3 ширхэг Т-72АВ танкнуудтай байсан "Лива Давуд" бүлэглэл нь "Лалын Улс" бүлэглэлд орсонтой холбоотой. Сүүлд нь хамгийн багадаа нэг Т-72 танкийг нэмэлт хамгаалалт болон их биений хоёр хажуу талд динамик хамгаалалтын блокуудыг суурьлуулах замаар сайжруулсан байдаг. Уг Т-72 танк нь сирийн хойд хэсэг дэхь 93-р бригад руу дайрах үед оролцож байжээ.



  Т-72-ын дараагийн томоохон оператор нь "Жейшь аль-Ислам" бүлэглэл байдаг. Тухайн үедээ элитийн 4-р хуягт танкийн дивизийн авилгалд идэгдсэн нэг офицероос 2 ширхэг Т-72 танкнуудыг худалдан авч, 6 ширхэг Т-72-ыг олзолсон байдаг бөгөөд тэдгээрээс нэг нь T-72M1 TURMS-T байсан байна. Ер нь "Жейшь аль-Ислам" бүлэглэл нь төрөл бүрийн хуягт техник болон явган цэргүүдийг нэгдсэн хуягт танкийн нэгтгэл болгон нөөц бололцоог нь бүрэн ашиглаж чаддагаараа ялгардаг цорын ганц бүлэглэл. Дор хаяж нэг ширхэг Т-72АВ-г "Жейшь аль-Ислам" бүлэглэл нь духын хэсэгт нь нэмэлт хамгаалалт тоноглон сайжруулсан байдаг.




  "Лалын Улс"-ын талд орсон "Лива Давуд" бүлэглэл нь Сирийн иргэний дайны хоёр дэхь танкийн дуэльд орсон гэдгээрээ алдартай. Тухайн үед САА-ийн Т-72АВ-г "Лива Давуд"-ын Т-72 "Урал" бүрэн устгасан байдаг. Мөргөлдөөний бүсд олон тооны танк эсэргүүцэх залуурт пуужингууд байгаа нь танкийн дуэль болох магадлалыг багасгаж байгаа ч, ямар ч байсан Т-72 "Урал" гарч ирж болзошгүй тухай мэдсэн Т-72АВ танкнууд тухайн районыг яаралтай орхидог юм байна.
Сум, зэр зэвсгийн муу хамгаалалт нь цамхаг доторхи дэлбэрэлтэнд хүргэдэг бөгөөд танкийн багийнхан 125-мм-ийн сумнуудын баруун талд байрладаг учраас уг дэлбэрэлтэнд багийн гишүүд бүгд амь үрэгддэг.
  Иргэний дайны явцад сирийн дийлэнх Т-72 танкнууд нь өөрийн 12,7-мм-ийн НСВ пулемётгүй болсон байдаг. Учир нь уг пулемётоор гал нээхийн тулд ахлагч заавал цамхагнаасаа ил гарах учраас эсрэг талын галд өртөх нь зайлшгүй. Тийм учраас дийлэнх НСВ пулемётуудыг танкнуудаас салгаж пикап болон бусад машинууд дээр тоноглох болжээ. Зарим НСВ-г танк эсэргүүцэх гранатомёттой бүлгүүдээс Т-72 танкнуудыг халхлахад ашиглаж байсан. Ийм тактик нь Жобар хотын байлдааны ажиллагааны үеэр олон удаа ажиглагдаж байжээ.
Хязгаарлагдмал тооны Т-72 танкнууд нь НСВ пулемётоор гал нээх ахлагчийн хамгаалалтын экраныг суурьлуулах замаар сайжруулагдсан. Уг экрануудыг "Контакт-1" динамик хамгаалалын блокуудтай хамт худалдан авсан болов уу.
  Т-72 танкийн сул хуяглалтын асуудлыг шийдвэрлэх болон РПГ мөн танк эсэргүүцэх залуурт пуужингуудаас хамгаалах хамгаалалтын түвшнийг ихэсгэх зорилгоор хэд хэдэн хөтөлбөр эхэлсэн байдаг. Уг хөтөлбөрийн хүрээнд Бүгд найрамдах торгон цэргийн Т-72АВ танкнууд нь тоосгоор дүүргэгдсэн сараалжин экрантай болжээ. Энгийн тоосгыг зарим үед ажилсан "Контакт-1" динамик хамгаалалтын блокны оронд ашигладаг боловч байлдааны үр ашиг нь маш эргэлзээтэй.
  Дээрх анхны сайжруулалтууд нь маш энгийн бөгөөд тухай бүртээ өөрчлөгдөж байсан бол одоогийн байдлаар Сири улс нь өөрийн "эрдэнэс мэт" Т-72 танкнуудыг нийт улсынхаа хэмжээнд сайжруулах хөтөлбөрийг хийж дууссан байна. Ямар ч байсан одоогоор 3 үндсэн сайжруулалтын хувилбарууд мэдэгдэж байгаа юм.
  Эхний сайжруулалтаар цамхагийг тойруулан хэд хэдэн төмөр хавтангуудыг байрлуулж, их биений хоёр талд Т-72 танкны 125-мм-ийн их бууны хонгиогоор хүчитгэсэн нэг том төмөр хавтанг бэхлэж байжээ. Зарим тохиолдолд цамхагийг тойруулан элстэй шуудай хийсэн байхыг харж болно.




  2 дэхь сайжруулалт нь духны налуу хавтан дээр, цамхагийг тойруулаад, их биений хоёр талд гэх мэтээр бүх талын 360 градусын хамгаалалтыг хангаж чадах сараалжин хамгаалалтыг угсрахад оршдог. Энэ төрлийн хамгаалалтыг Алеппо хотын ойролцоо ашиглагдаж байгаа TURMS-T системтэй Т-72 "Урал" танкнууд дээр харж болно.







  3 дэхь хамгаалалт нь эргэлзээгүй хамгийн сайн бөгөөд үр дүнтэй нь. Анх ийм хамгаалалттай танкнуудыг 2014 оны 8-р сарын сүүлээр ажиглаж байжээ. Уг хамгаалалт нь Т-72М1 танкнуудын их биений хоёр талд, духны хавтан болон цамхагийг тойруулаад нэмэлт хамгаалалт хийгдэж дээгүүр нь бүх талын 360 градусын хамгаалалтыг хангах сараалжин экран болон төмөр гинжээр нэмж тоноглоход оршино. Ийм маягаар хамгаалагдсан хэд хэдэн танкнуудыг Жобар хотын тулалдаан оруулсан бөгөөд дор хаяж хоёр нь устгагдсан байна. Нэмэлтээр хэсэг тооны Т-72 танкнууд ийм хамгаалалттай болно гэжээ.





  Т-72 танкны байлдааны гавьяаны талаар мэтгэлцэх нь нээлттэй хэдий ч түүхэнд үлдээсэн мөр нь маргашгүй. Түүнийг яг адил хэмжээнд найзууд нь хайрлаж, дайснууд нь үзэн яддаг билээ. Сирийн иргэний дайн хэрхэн дуусахаас үл хамаарч Сири болон бусад орнуудын тулааны талбарт өөрийн мөрийг аль хэдийн үлдээсэн. Гэхдээ түүний "цэргийн алба" дуусаагүй бөгөөд ирээдүйд ч тэрээр олон үүрэг гүйцэтгэх нь ойлгомжтой биз ээ.


No comments:

Post a Comment