Friday, July 22, 2016

Хиймэл оюун ухаан тулааны талбарт гарах цаг ойртсоор

  Сөнөөгч онгоцыг жолоодох ALPHA хиймэл оюун ухаан америкийн армийн шилдэг нисгэгчийн эсрэг виртуал агаарын тулалдаан үнэмлэхүй ялалт байгуулжээ.


  ALPHA нэртэй хиймэл оюун ухааныг Цинциннатигийн Их Сургууль болон АНУ-ын Агаарын Цэргийн Хүчин хамтран боловсруулсан байна. Уг программ нь мэргэжлийн сөнөөгч онгоцны нисгэгчдийн эсрэг виртуал тулалдаанд давж гарах зорилготой бүтээгдсэн гэжээ.
  2016 оны 06-р сард АНУ-ын АЦХ-ний чөлөөнд гарсан хурандаа цолтой туршлагатай нисгэгч-зааварлагч Жин Ли уг программын эсрэг агаарын виртуал тулалдаан хийсэн байна. Тэрээр сөнөөгч онгоцны байлдааны ашиглалтыг боловсруулах сургуулийг төгссөн.
  Виртуал агаарын тулалдаан томоохон соёл амралтын хүрээлэнд болсон бөгөөд ALPHA оюун ухаан маш хурдан, маш өндөр нарийвчлалтай байсан учраас амьд нисгэгч нэг ч удаа сөнөөж чадаагүй байна. Хиймэл оюун ухааныг бага хурдтай, маневр багатай нисэх онгоцонд "суулгасан" ч гэсэн дийлсээр байжээ. Шаардлагатай үед ALPHA дайралтнаас маш хурдан хориглолтонд шилжиж байсан байна.


 "Тулалдааны" дараа Жин Ли хэлэхдээ ALPHA хиймэл оюун ухаан нь өмнө нь харагдаж байгаагүй хурдан хариу үйлдэл, хүчин чадал болон найдваржилтын түвшинг харуулсан гэжээ. 
  Өөр нэг виртуал агаарын тулалдаанд ALPHA-ийн эсрэг хоёр сөнөөгч онгоцтой хоёр нисгэгч тулалдсан байна. Хиймэл оюун ухаан нэгэн зэрэг 4 ширхэг сөнөөгчийг удирдан мөн л ялалт байгуулсан. Хамгийн сонирхолтой нь ALPHA-ийн удирдлаганд ердөө $35 үнэтэй компьютер ашиглагдсан байна. 
  Шинжлэх ухааны уран зөгнөлт кинонд гардаг үйл явдал биеллээ олоход ойртсоор...

2 comments: