Wednesday, July 20, 2016

Т-34 FOREVER!!!

  Дэлхийн 2-р дайны шилдэг танк 21-р зуунд ч гэсэн ашиглагдсаар байна.


  Оросоос Т-90МС танкийг ирэх хүртэл вьетнамын армийн танкчид Т-34 болон түүний суурин дээр хийгдсэн амжилттай артиллерийн өөрөө явагч систем болох Су-100 дээр цэргийн албаа хаасаар байна. Хуягт техникийн олон лавлах номнууд дээр зөвлөлтийн Т-34-85 танк одоог хүртэл зарим улсуудын армийн зэвсэглэлд байгаа гэсэн байдаг. Тэдний нэг нь Вьетнам улс байжээ. 


  Энэ загварын танкнууд нь вьетнамын армийн зэвсэглэлд өнгөрсөн зууны 50-иад оны сүүлээс эхлэн нийлүүлэгдсэн бөгөөд америкчуудын эсрэг, тэдний сайгоны тоглоомын улсын эсрэг болон камбожийн полпотын дэглэм, хятадуудын эсрэг ашиглагдсан билээ. 
  Мэдээж одоогийн байдлаар уг танкнууд нь Дэлхийн 2-р дайны үеийнхээсээ өөрчлөгдөж, сайжруулагдсан. Вьетнамын Т-34-ууд нь Т-54/55/62 танкнуудтай ижилсүүлсэн тулгуурын хүрд, шөнийн харааны онилгоо болон орчин үеийн радио станцтай болсон байна.


  Гэсэн хэдий ч ийм түвшинд сайжруулагдсан вьетнамын Т-34-үүд нь байлдааны гэхээсээ илүү түүхийн ач холбогдолтой гэхэд болно. Вьетнамын армийн бусад хуягт техникүүд нь нэлээд хуучирсан бөгөөд хятадын армийн адил техникүүдийн түвшинд хүрэхгүй. 


  Тийм ч учраас вьетнамын арми ОХУ-аас Т-90МС танкнуудыг яаралтай худалдаж авах болсон тухай мэдээллийг тун эерэгээр хүлээж авсан. Вьетнамын армийн удирдлагууд худалдаж авах танкнуудын тоо анх заасан 28 ширхэгээс хамаагүй их байх болно гэж тооцоолж байна.


1 comment:

  1. Дадидо дадидос. За даа яаж ч бодсон Т-34 хэдэн тоёота пикаапуудын дэргэд зэвсэг шүү дээ. Танк л бол танк.

    ReplyDelete