Wednesday, July 13, 2016

Хятадууд өөрсдийн Type-96 танкийг сайжруулжээ

  Хятадын армийн танкийн паркны үндсэн суурийг бүрдүүлэгч Type-96 сайжруулагдсан байна.


  07-р сарын эхээр хятадын интернэт орчинд тус улсын хуягт танкийн цөм гэж хэлж болох Type-96 танкны сайжруулагдсан хувилбарын гэрэл зураг тавигдсан юм. 

VT-4 (MBT-3000)
  Сайжруулалын хүрээнд Type-96 танк нь мөн л хятадын экспортын танк болох VT-4-тэй адил хөдөлгүүр-явах эд ангийн хэсэгтэй болсон бөгөөд VT-4 дээр 1300 м.х.-тэй хөдөлгүүр байдаг гэж үзвэл Type-96 илүү чадалтай, илүү маневрлаг болсон байх магадлал өндөр байна. 

Type-96
Type-96
Type-96
  Мөн шинэ хажуу талын хуяглалт болон гинжтэй болсон байхыг харж болно. Type-96-ийн гинжтэй холбоотой асуудал "Танкийн биатлон"-ы үеэр олон гарч байсан билээ. Энэ жилийн "Танкийн биатлон"-д хятадын тал шинэ Type-96-аар оролцох магадлал өндөр байгаа юм байна. Өнгөрсөн жилүүдийн танкийн биатлоны аврага Орос улсын талаас 1130 м.х.-тэй Т-72Б3 танк оролцоно гэж тооцвол энэ жилийн тэмцээний үеэр хятадууд өөрсдийн танкийн давуу талыг бүрэн ашиглах боломтой гэсэн үг юм.

Type-96

No comments:

Post a Comment