Tuesday, July 5, 2016

Хятадын "Искандер"?

  Өмнөд хөршид оросын алдарт "Искандер" тактикийн цохилтын пуужингийн хувилбар (хуулбар?) хийгдэж байгаа бололтой


  07-р сарын 01-нд хятадын интернет-порталд  тактикийн зориулалттай гэж таамаглаж байгаа баллистик пуужингийн гэрэл зураг тавигдсан байна. Толгой хэсэг нь суурьлагдаагүй байгаа бөгөөд зарим цэргийн шинжээч нарын үзэж байгаагаар энэ нь оросын "Искандер" оператив-тактикийн пуужингийн цогцолборын адил ангилалын пуужин байж магадгүй гэжээ.


  Уг пуужин нь магадгүй хятадын АЧА (Ардын Чөлөөлөх Арми)-н зэвсэглэлд байдаг DF-15 пуужингийн цогцолборт зориулсан шинэ пуужин байж магадгүй юм. Dongfeng буюу "Дорнын салхи" нэртэй DF-15 цогцолбор нь 1985 оноос эхлэн боловсруулагдсан. Уг системийг ОТПЦ (оператив-тактикийн пуужингийн цогцолбор)-ын ангилалд оруулдаг ч зарим онцлогийн хувьд маргаантай байдаг. Учир нь нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн ангилалаар ОТПЦ нь 500 км-ээс илүүгүй тусгалтай. Харин 500 км-ээс илүү тусгалтай пуужин нь бага зайн тусгалтай баллистик пуужинд хамаарагддаг. DF-15 нь 1985 оноос хийгдэж эхэлсэн бөгөөд 1988 онд үзэсгэлэнд анх тавигдаж 1989 оноос эхлэн зэвсэглэлд шилжүүлэгдсэн байна.


  1995 оны 06-р сард Хятад улс шинэ баллистик пуужингийн сургалтын цуврал харвалтыг хийсэн. Фужаны районд байрласан пуужингийн цогцолборууд нь 06-р сарын 21-ээс 23-ны хооронд Тайвань арлын баруун-хойд хэсэг дэхь хэд хэдн байг амжилттай оносон байна. 


  DF-15 пуужингийн цогцолборын суурь нь 8х8 ангилалын, дугуйт, өөрөө явагч харвах төхөөрөмж юм. Суурийн хувьд хятадын үйлдвэрлэлийн WS2400 ба TAS5450 чирэгчүүдийг ашигласан. DF-15 ангилалын пуужингууд нь 9,2 метр урттай бөгөөд 1 метрийн диаметртэй. Анхны жин 6200 кг бөгөөд 500 кг жинтэй байлдааны ачаа тээвэрлэх чадвартай. Хошуу хэсгийн овор хэмжээ болон зөвшөөрөгдөх ачааны хэмжээ нь цөмийн цэнэгт хошуугаар тоноглох боломж олгодог. Мөн бусад төрлийн цэнэгт хошуу боловсруулагдаж байгаа мэдээлэл бий. Пуужингийн нислэгийн хурд 6 М бөгөөд нарийвчлал нь 300-600 метр, лазерын гироскоп ашигласан үед 35-50 метр байдаг байна.

No comments:

Post a Comment