Monday, July 4, 2016

Сирид олзлогдсон Т-90А танк зарагджээ

  06-р сарын эхээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цэргийн зэвсэг сонирхогчдыг шуугиулсан мэдээлэл гарсан билээ.


  Тухайн үед Алеппогийн орчимд тулалдаж байсан Сирийн засгийн газрын хүчний Т-90А танк лалын хэт даврагсдын "Харакат Нуриддин аз-Зинки" бүлэглэлийн гарт орсон. Одоог хүртэл ямар байдлаар энэ үйл явдал болсон тухай дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байгаа юм.
  Фото болон видео материалуудаас дүгнээд үзэхэд олзлогдсон Т-90А танк нь өөрөө явах боломжтой байгаа ч гэсэн шөнийн, дулаан мэдрэгч онилгоо, ахлагчийн онилгоо болон хараа зүйн-электрон давамгайллын "Штора" систем гэмтэл авсан байна.
  Цэргийн мэргэжилтнүүд уг танкны цаашдын хувь заяаг нэг бол уг танк нь устгагдан эсвэл буцааж авна, эсвэл тун удахгүй НАТО-ийн аль нэг полигон дээр гарч ирж, маш нарийн судалгаа хийгдэнэ гэж үзэж байсан юм. 


  Сар гарны хугацаа өнгөрсөн ч гэсэн уг танк нь сирийн нутаг дэвсгэр дээр байсаар байгаа. Харин интернетэд тархсан мэдээллээр Т-90А-г олзолсон хэт даврагч нар уг танкийг "Жабхат ан-Нусра" бүлэглэлд 500000 доллараар зарсан байж болзошгүй байна.
  Нэг талаас хэдий орчин үеийн ч гэсэн ганцхан ширхэг танк тулааны талбарт хэр үр ашигтай байх нь маргаантай ч, үзэл суртлын маш том сурталчилгаа болсон гэдэг нь ойлгомжтой байгаа юм.

No comments:

Post a Comment